Барилга угсралт

Аплас+ барилга байгууламж дэд бүтцийн салбарт хяналт, үзлэгийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Манай хамт олон иргэний болон барилгын инженерчлэлийн бүхий л талбарт гуч гаруй жилийн туршлагатай. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тусгайлан нийцүүлсэн хамгийн оновчтой шийдэл санал болгож чаддаг. 
 
Олон салбар хамарсан лабораториудын томоохон 2 сүлжээ, замтай холбоотой хөрөнгийн менежментийн мэргэшсэн багууд, геотехникийн багаж хэрэгсэл, хяналтын тэргүүлэх технологи маань технологийн хувьд нарийн ээдрээтэй төслүүд дээр ажиллаж, сорилт тулгарваас өндөр амжилттай даван туулах боломж олгодог. 
 
Манай үйлчлүүлэгчид зураг төсөл, загварын хянан сайжруулалт, чанарын баталгаа, чанарын хяналт, процессын хяналт ба ажлын талбай дахь судалгаа, геометрийн хяналт, цагийн хуваарийн хяналт, зардлын хяналт, нэмэлт ажил өгөгдөх эсхүл ажил өөрчлөгдөх үеийн зөвлөгөө зэрэг техникийн туслалцаа хүсэж бидэнд ханддаг юм.