Тест, шинжилгээ

Бүтээгдэхүүн, процесс болон үйлчилгээнд тусгай ажиллагаа, журмаар тест, шинжилгээ хийж, шинж чанарыг нь яв цав тодорхойлдог.

 

Салбарын зуу гаруй жилийн туршлага, хамгийн орчин үеийн лабораториудын даацтай сүлжээ бүхий Аплас+ группийн шинжээч мэргэжилтнүүд аж үйлдвэрийн болон хэрэглэгчийн аливаа төрлийн бүтээгдэхүүнд хамгийн тохиромжтой тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тест, шинжилгээ хийж чадна. Тестийн үр дүнд тулгуурлан сайжруулалт хийх тов тодорхой санал боловсруулж өргөн барьснаар чанар, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахад нь үйлчлүүлэгчдэдээ тусалдаг юм.

 

Аплас+ группийн 350 гаруй ажлын талбай, 10000 гаруй техникийн шинжээч, лаборатори, технологийн төвүүдийн олон улсын сүлжээ, хүлээн зөвшөөрөгдсөн батламжлал, магадлан итгэмжлэлийн багц бол дэлхийн түвшинд өргөн нэр төрлийн тест, үзлэг, аудит хийх нөхцөл бүрдүүлдэг түшиц маань болой.