Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Aплас+ группийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм, журмын холбогдох зүйл заалтуудын чанд биелэлтийг бататгах, уг явцдаа ажлын байран дахь эрсдэл, ослыг бууруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөө эрс сайжруулахад нь туслалцаа үзүүлдэг.
 
Ажиллах хүчин, ханган нийлүүлэгчид, үйл ажиллагаа явуулж буй ажлын талбайнхаа үр шимийг дээд зэргээр хүртэхэд дөхөм болгох үүднээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хууль тогтоомжийн биелэлтийн тухайд зөвлөж, урьдчилан сэргийлэх арга барилынхаа хүрээнд ажлын байр бүрт хамаарах онцлог эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл бууруулах оновчтой арга замын талаар санал зөвлөмж өгдөг юм.
 
Үйлчлүүлэгч байгууллагын ажлын байран дахь осол, золгүй тохиолдлын хувь хэмжээ буурахын зэрэгцээ ажлын бүтээмж, чанар дээшилснээр үүний үр дүн илэрнэ.