Бусад салбар

Аплас+ олон улсын инженерчлэлийн дүрмүүдээс эхсүүлээд тухайн улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны шаардлага зэрэг эрх бүхий байгууллагуудаас баталсан болон чанарын стандартуудыг мөрдлөг болгох замаар төрөл бүрийн салбарт үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бататгах иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.Инженерчлэлээр мэргэшсэн шинжээчид, техникийн мэргэшилтнүүдээс бүрдэх олон улсын баг маань бидний бахархал билээ.

 

Аплас+ иж бүрэн үнэ цэнийн сүлжээг хамруулан, шинэ байгууламжийн зураг төслөөс авахуулаад барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүхий л үе шатанд түүнчлэн ажиллаж байх үед нь ч гэсэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохирсон тусгай шийдэл гаргаж өгдөг. Тууштай чанар, аюулгүй ажиллагаа, найдвартай байдал гэдэг аливаа салбарын эрүүл саруул ажиллагааны тулгын чулуу болой.

 

Аж үйлдвэрийн эрсдэл бууруулахад туслах мэргэшсэн туршлага болоод техникийн арвин мэдлэг Аплас+ группт бий. Манай үйлчилгээ гадна үзлэг, аудит, тест, туршилт, сорилтын сүүлийн үеийн тэргүүлэх арга техник гээд нэр төрөл олонтой. Бид стандарт шийдэл ашиглан эсвэл үйлчлүүлэгчийнхээ тусгай хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулсны үндсэн дээр үйлчилгээгээ үзүүлдэг.

SERVICES