Хөрөнгийн бүрэн бүтэн байдлын менежмент

Аплас+ үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг бататгах зорилгоор төрөл бүрийн салбарт хөрөнгө, байгууламжийн бүрэн бүтэн байдлын менежментийн цогц үйлчилгээ санал болгодог.
 
Газрын тос, хийн салбарт газрын тос, хий болон бусад нүүрс-устөрөгчийн хайгуул, цэвэршүүлэлт, боловсруулалттай холбоотой процессуудын талаар зөвлөх чадвар, туршлага өндөртэй.
 
Химийн үйлдвэр, хадгалах сав, шугам хоолой, цахилгаан станцын эрсдэлийн удирдлагын талаар зөвлөж үлэмж туршлагажсан мэргэжлийн хянан шалгагч, зөвлөх, материалын инженер, зэврэлтийн шинжээчдээс бүрдэх олон улсын баг маань бидний бахархал.
 
Манай хамт олон бүрэн бүтэн байдлын менежментэд тулгарах аливаа сорилтыг даван туулах шийдлийг тухайн компанийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хангаж, үндэсний болон олон улсын холбогдох бүх стандартыг мөрдөхийн зэрэгцээ үйл ажиллагаа, засвар арчилгааны ажлаа оновчлоход нь туслалцаа үзүүлдэг юм.