ОРШИЛ

Салхин турбин, цахилгааны шугам зэрэг нарийн ээдрээтэй хөрөнгийн үзлэг шалгалт туйлын ажиллагаа ихтэй, цаг их ордог байв. Өдгөө орчин үеийн технологи ашиглан гадна үзлэгийг хурдан бөгөөд хялбархан хийх боломжтой тул хүрэхэд бэрхшээлтэй эдгээр хөрөнгөд үзлэг шалгалт хийх ажиллагаа урт удаан, өндөр үнэтэй, нүсэр зүдэргээтэй төсөл байх албагүй боллоо.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Эдгээр өндөр технологит АУНТ-ийн үйлчилгээ гадна харагдцын нарийвчлалд нягт нямбай үнэлгээ хийх болон цахилгаан эрчим хүчний сүлжээ, салхин турбин зэрэг хөрөнгийн нөхцөлийн талаар ерөнхий тойм өгөхөд нэн тохиромжтой.

 
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж болох дроны технологиор цахилгааны шугам, салхин турбинд цогц үзлэг хийх чадвартай. Бид цахилгааны шугам, салхин турбины үзлэг шалгалтын арга барилаа өндөр зохион байгуулалттай, өөрчлөн хэмжээслэх боломжтой уян хатан горимтойгоор боловсруулж, үйлчлүүлэгчид маань чухал шаардлагатай бүхий л өгөгдлийг хүлээн авах явдлыг бататгаж чадсан билээ. Үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ харилцан адилгүй тул шаардагдах нарийвчлалын түвшинд нь тохируулан процессын хэмжээсийг өөрчлөх боломжийг нэн уян хатан болголоо.

АУНТ-өөр хийх агаарын үзлэгт урт хугацаа, олон ажилчин, их хэмжээний эх үүсвэр шаардагдахгүй тул хөрөнгийн нөхцөлд тогтмол хуваарьт үнэлгээ хийхэд үвтэгш тохиромжтой. Ердийн үзлэгийг ганц АУНТ-тэй гурван хүнтэй баг хийнэ. Ажиллаж буй багийн гишүүд газраас огт явахгүй, хөрөнгийн байршил руу очих хэрэгцээгүй учраас агаарын үзлэгийн үед тухайн байршилд хүрэх, орох асуудал болон өндөрт гүйцэтгэх ажлын эрсдэлүүд бараг байхгүй болдог.

Аплас+ мэргэжлийн зэрэглэлийн шилдэг камер, линз хослуулан ашиглаж онцгой өндөр нарийвчлалтай өнгөт зураг, дүрслэлүүд гаргаж чаддаг билээ. Өгөгдөл нэгтгэн боловсруулах аргууд маань тун нарийн зохион байгуулалттай хэрнээ ойлгоход хялбар тул хөрөнгөд үзлэг хийх явцад бүрдүүлсэн хэдэн зуун өгөгдлийн цэгүүд уялдаа авцалдаатай хэвээр байдлыг бататгадаг. Түүнчлэн засварын ажил хийх хэрэгцээ гарах үед үйлчлүүлэгчид маань болон талбайн техникчид нь тэдгээр өгөгдлийг ашиглах боломжтой.

Аплас+ салхин турбинт станц даяар бичлэг хийгч төхөөрөмжийг дагах буюу ажиллуулж байх зуур АУНТ-өөр үзлэг үргэлжлэн хийгдэж байх боломжтой тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашигладаг. Ингэснээр АУНТ-ийн аккумулятор байнга цэнэглэгдэж нислэг үл тасалдах, өгөгдөл хадгалах булыг нэгтгэх, видео бичлэг болон телеметрийн суурилаастай дэлгэцүүд бүхий АУНТ-тэй зөөврийн газрын станц маягаар ажиллах боломж олгодог юм.

ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Аплас+ группийнхний ашигладаг алсын зайнаас нэвтрэх энэхүү шинэлэг арга хурдан, үр бүтээмжтэй, аюулгүй горимоор найдвартай үзлэг хийнгээ туйлын өндөр чанартай өгөгдөл үүсгэх боломж олгодог. АУНТ өөрөө дийлэнх ажлыг хийчихдэг тул олон хүн, тоног төхөөрөмж эс шаардагдана. АУНТ бүхий цомхон баг тохиргоо хийх бичил хугацаа, хурдан хэрнээ нарийвчилсан үзлэгийн процессуудын ачаар уламжлалт нүсэр аргуудад зарцуулагдах хугацааны өчүүхэн хэсэгт л хөрөнгийн байдлыг гадна талаас нь нэг бүрчлэн зурагжуулж чадна.

Үзлэг шалгалтын багийнхан газраас огт хөдлөхгүй тул АУНТ-ийн үзлэгт өндөрт ажил гүйцэтгэхтэй холбоотой эрсдэлүүд тэр чигтээ байхгүй болдог. Харагдац шугам байгаа цагт АУНТ-ийг зайнаас нисгэх боломжтой тул багийн гишүүд бүтээц бүрийн байршилд очих ч хэрэгцээгүй.

Аплас+ группийн АУНТ-өөр авсан зургууд өдгөө боломжтой буй хамгийн чанартай нь. Бид гагцхүү бүтэн кадртай мэргэжлийн зэрэглэлийн шилдэг камер, онцгой тод линз ашиглаж өчүүхэн жижиг нарийвчлал ч тод харагдахуйц байдлыг бататгадаг билээ.