ОРШИЛ

Аплас+ үйлчлүүлэгчдэдээ үл эвдэх сорилын цар хүрээ тогтоож, төсөв гаргах үйлчилгээгээрээ үл эвдэх сорилын төслүүдийнх нь хамрах хүрээ, төсвийн тооцооллыг найдвартай, үндэслэл сайтай гаргаж өгдөг билээ.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Үл эвдэх сорилын төслийн цар хүрээг найдвартай тогтоох ба/эсхүл түүнийг гүйцэтгэх төсөв гаргах гэхнээ дотооддоо эл чиглэлээр мэргэшсэн техникийн шинжээчгүй үйлчлүүлэгчид маань эл үйлчилгээний зорилтот хэрэглэгчид юм. Цар хүрээ тогтоох, төсөв гаргах ажиллагааг дотооддоо хийсэн боловч төслөө эхлүүлэхийн өмнө мэргэшсэн шинжээчдээр үр дүнг нь шалгуулах хүсэлтэй компаниуд бас бидэнтэй хамтран ажилладаг.
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аливаа төслийн хувьд нэн ялангуяа үл эвдэх сорил хийгдэх бол цар хүрээ, төсвийг нь зөв гаргана гэдэг тун ярвигтай байх талтай. Өдгөө  мөрдөгдөж буй үзлэг шалгалтын төлөвлөгөө, хуваарьт нь үндэслэх эсвэл бүр анхнаас нь шинээр боловсруулах алин боловч төслийн цар хүрээг найдвартай тогтоох мэдлэг, туршлага Аплас+ группийнхэнд бий.

Төслийн менежерүүд маань бүгд ийм төслийн өргөн мэдлэгтэй. Үл эвдэх сорилын цар хүрээг тогтоож, төсөв гаргах ажиллагааг тэдний нэг нь гүйцэтгэнэ. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан цар хүрээ тогтоож, төсөв боловсруулах чадвар маань улам чансаажсаар. Дэлхий даяар төрөл бүрийн салбарт үл эвдэх сорилын төслийн хамрах хүрээг тогтоох болон гүйцэтгэх 75 жилийн туршлагатай манай компанийн байр суурь ижилгүй болоод эгнэшгүй билээ. Тиймдээ ч бидний хувьд урьд өмнө хараагүй үл эвдэх сорилын төсөл гэж огт байдаггүй.

Товчхондоо, манай хамт олон өнгөрсөн зууны туршид энэ салбарт цогцлоон арвижуулсан баялаг туршлага, мэдлэгтэй тул төслийн менежерүүд маань үл эвдэх сорилтой холбоотой ямар ч төслийн цар хүрээ, төсвийг найдвартай тооцоолж чадна.

 
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Үл эвдэх сорилын хамрах хүрээг тогтоож, төсөв гаргах ажлыг бидэнд даалгасан үйлчлүүлэгчдэдээ дараахь үр шимүүдийг санал болгодог. Үүнд:

  •  Стрессгүй процессын үр дүнд үл эвдэх сорилын цар хүрээг тухайн компани сэтгэл хангалуун гүйцэтгэхүйцээр найдвартай, бодитой тогтоохын зэрэгцээ арвин туршлагадаа тулгуурлан үндэслэлтэй тооцсон болзошгүй зардал бүхий тохиромжтой төсөв гарна.
  • Шинээр цар хүрээ тогтоох бол тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчид үл эвдэх сорилын салбарын талаархи сүүлийн үеийн гүн ойлголт, мэдлэгтээ тулгуурлан гүйцэтгэнэ.
  • Үл эвдэх сорилоор мэргэшсэн шинжээчид маань өдгөө мөрдөгдөж буй цар хүрээг нь баталгаажуулж өгөхийн сацуу үр бүтээмж дээшлүүлэхээр өөрчлөлтүүд (цаг хэмнэхүйц үл эвдэх сорилын боловсронгуй арга техник гэх мэт) бий бол санал болгоно.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel