ОРШИЛ

Үйлдвэрийн байрны эрүүл ахуй, ариун цэвэр гэдэг нь ажлын байр, хөдөлмөрийн орчноос шалтгаалан ажилчид болон тухайн орчны иргэд өвдөх, эрүүл мэнд, энх тунх байдал нь доройтох, тав тух, үр бүтээмж ихээхэн алдагдахад хүргэж мэдэх хүчин зүйлсийг урьдаас таамаглах, таних, үнэлгээ хийх, хяналт тавих судалгаа юм. Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээнийхээ хүрээнд бид дор дурдсан ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд:  Ажлын байрны осол, статистикийн мэдээг судлах  Ажлын байран дахь хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтэд үзлэг, нарийвчилсан аудит хийх  Ажилчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд ажлын байран дахь физик, хими, биологи, эргономикийн талаасхи төрөл бүрийн үзүүлэлтэд ариун цэврийн үнэлгээ хийх  Ажлын байран дахь цацрагийн хяналтын арга хэмжээнүүдэд үзлэг хийж, үнэлэлт өгөх  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтийг хангах.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээ маань бүхий л салбарын бизнес эрхлэгчдэд хамааралтай бөгөөд аливаа процессын аль ч үе шатанд нэгтгэн оруулах боломжтой.

 
АПЛАС+ ШИЙДЭЛ

Апплас+ группийн үйлчлүүлэгчид энэ багцаар авах боломжтой дэмжлэг туслалцааг тоймлон дурдвал:

§  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаасхи дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгөх

§  Ажил олгогчид, ажилчид аль аль нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг мөрдөж ажиллах явдлыг бататгах үүднээс ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ хийх замаар аюулгүй ажиллагааны стандартуудын биелэлтийг хангах

§  Осол гарвал судлан шалгаж, гомдлын мөрөөр эргэн шалгаж, үзлэг хийж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй байх явдлыг хөхиүлэн дэмжих

§  Ажлын байран дахь физик, хими, биологи, эргономикийн талаасхи төрөл бүрийн үзүүлэлтэд ариун цэврийн үнэлгээ хийх, түүнчлэн холбогдох дүрэм, журам, стандартуудыг тайлбарлаж, биелэлтийг хангах

§  Цацрагийн хяналтын арга хэмжээнүүдэд үнэлгээ, үзлэг хийж, холбогдох бүхий л дүрэм, журмын биелэлтийг бататгах

§  Хууль, дүрэм, журмын биелэлтийг хангах ажиллагааны тууштай, үр дүнтэй байдалд хяналт тавих

§  Хууль тогтоомжийн тайлбар, ослын шалгалт судалгаа, үзлэгийн арга зүй, аргачлалын талаар дотоод болон гадны эх үүсвэрээр зөвлөгөө өгөх түүнчлэн шалгалт судалгааны тайлангуудыг эргэн хянах.

ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Апплас+ групп хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн үзлэг, үнэлгээний багцаараа үйлчлүүлэгчдэдээ дараахь туслалцааг үзүүлдэг. Үүнд:

§  Үйлдвэр дээр заавал биелүүлэх бүхий л шаардлага хангагдаж байх явдлыг бататгахын тулд эрх бүхий байгууллагын шаардлагын дагуух болон техникийн асуудлуудад үнэлгээ хийх

§  Хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангуулах арга хэмжээ авагдвал ял шийтгэл хүлээх үр дагаварт хүрч болзошгүй ба хамгийн нааштайгаар бодоход их хэмжээний зардал төлбөр оногдож мэдэх тул хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн асуудлын дам нөлөөг бууруулах

§  Ажлын талбай, талбар нь ажиллах хүчин болоод олон нийтэд аюулгүйг лавтган мэдсэний үндсэн дээр тайван ажиллах нөхцөл бүрдүүлэх

§  Асуудал үүсгэж болзошгүй талбаруудыг тодорхойлж, зохион байгуулалттай, үр дүнтэй арга барилаар асуудлыг шийдвэрлэх

§  Ажилчдынхаа хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган хамгаалах

§  Байгаль орчныг хамгаалах

§  Осол гарах эрсдэлийг бууруулах

§  Ажлын талбай дахь бүтээмжийг дээшлүүлэх.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel