ОРШИЛ

ХАБЭАБО-ы үзлэг бол байгууллагын хөдөлмөрийн орчин нөхцөл, үйл ажиллагаа, ажилбарууд нь хууль тогтоомжоор шаардсан жишиг, стандартад нийцэж буй эсэхийг системтэйгээр шалгах арга зам юм. Үзлэгээр аюул, эрсдэлүүдийг тодорхойлох нь зүйтэй. Үзлэг нь нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор арга хэмжээ авч эхлэх анхны алхам болвол зохино. Албан, албан бус, бүртгэл, тэмдэглэлтэй, бүртгэл, тэмдэглэлгүй аль нь ч байж болно. Заасан стандартын дагуу зохистой давтамжаар явагдах нь л чухал. ХАБЭАБО-ы үзлэгийн мэргэжилтэн ажилтай холбоотой дарамт, ачаалал, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бусад асуудлаас үүдэлтэй эрсдэлд үнэлгээ хийж, хяналт тавих үүднээс байгууллагад биечлэн очиж, хэрэгжиж буй зохион байгуулалт, зохицуулалтуудыг шалгаж болно. Тухайн байгууллага тохиромжтой бөгөөд хангалттай эрсдэлийн үнэлгээ бүрэн хийсэн эсвэл хийхээр төлөвлөж буй гэх нотолгоог хайх юм.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) үзлэгийн үйлчилгээ аль ч салбарын аливаа төслийн бүхий л шатанд, тухайлбал, ашиглалтад оруулах, үйл ажиллагаа, ашиглалтаас гаргах үе шатуудын туршид эрсдэлийг бууруулж, чанарыг хадгалах ач холбогдолтой.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Байгууллага даяархи хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны эрсдэлийн менежментийг нь сайжруулах үүднээс Аплас+ үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажилладаг. Манай ХАБЭАБО-ы үзлэгийг дараахь үе шатуудад ангилж болно. Үүнд:

  1. Төлөвлөлт ба бэлтгэл
  2. Холбогдох мэдээллийг цуглуулж, харгалзан үзэх
  3. Өмнөх хөндлөнгийн оролцоо, золгүй тохиолдол, асуудалтай нөхцөл байдал, албадан хэрэгжилттэй холбоотой бүртгэл, тэмдэглэл
  4. Үзлэгээр өгөгдсөн үнэлгээ болон гүйцэтгэлийг илтгэх бусад мэдээлэл
  5. Ажлын талбай, үйл ажиллагаа, процессын эрсдэлүүдэд тусгайлан хамаарах мэдээлэл
  6. Ажилчид / аюулгүй ажиллагаа хариуцсан төлөөлөгчтэй тохиролцсон дотоод харилцаа холбооны зохион байгуулалт, зохицуулалт
  7. Эрх бүхий байгууллагуудтай харилцах зохион байгуулалт, зохицуулалтууд (агентын гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг гэх мэт)
  8. Үзлэгийн зорилт болон чухалчлан анхаарах зүйлсийг тодорхойлох
  9. Үзлэг хийх тохиромжтой аргыг сонгох
  10. Үзлэг хийх
  11. Үзлэг шалгалтыг танилцуулах
  12. Үзлэгийн идэвхжил, эрч хүчийг удирдан зохион байгуулах
  13. Үр дүнг мэдээлэх
  14. Биечлэн очсоны дараа авах арга хэмжээ
  15. Холбогдох тайлан, бүртгэл, тэмдэглэлүүдийг нэгтгэн боловсруулж, үйлчлүүлэгчид илгээх.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

ХАБЭАБО-ы үзлэгийн үйлчилгээ маань:

  • Заавал биелүүлэх бүхий л шаардлагад үйлдвэр нь нийцэж байх явдлыг бататгах үүднээс эрх бүхий байгууллагын шаардлагын дагуух болон техникийн асуудлуудад үнэлгээ хийнэ.
  • Хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг албадан хангуулах арга хэмжээ нь ял шийтгэл хүлээлгэх, ямар ч тохиолдолд их хэмжээний төлбөр ялбар ногдуулах эрсдэлтэй тул ХАБЭАБО асуудалд орох магадлалыг бууруулахад тусална.
  • Ажлын талбар нь өөрийн ажиллах хүчин болон олон нийтэд аюулгүй гэдэгт сэтгэл хангалуун байхад хувь нэмэр оруулж, тайван ажиллах боломж бүрдүүлнэ.
  • Асуудал үүсгэж болзошгүй зүйлсийг тодорхойлж, тэдгээрийг зохион байгуулалттай, үр дүнтэй арга барилаар авч үзэж шийдвэрлэнэ.
  •  Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад тусална.
  • Байгаль орчноо хамгаалахад тусална.
  • Осол эндэл гарах эрсдэлийг бууруулна.
  • Ажлын талбай дахь бүтээмжийг дээшлүүлнэ.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel