ОРШИЛ
Аплас+ Олон улсын стандартчиллын байгууллагаас (ОУСБ) баталсан 9001, 14001, 18001 тоот стандартуудын талаар зөвлөгөө өгдөг. Эдгээр стандарт нь байгууллагуудад үйл ажиллагааныхаа жишиг түвшинг тасралтгүй дээшлүүлэхүйц үр ашигтай менежментийн үндэс суурийг тавьж өгдөг. Үйлчилгээ үзүүлэгчдэд өдгөө нийтлэг тавигдах болсон эдгээр стандартын шаардлагыг хангаж гэмээнэ өргөн цараатай өрсөлдөх боломж нээгдэж, уралдаан шалгаруулалтад ялах магадлал ч өндөрсөх юм. - Захиалагч байгууллагын удирдлагын тогтолцоон дахь хийдэл, дутагдлыг тодруулан, онцлог, хэрэгцээнд нь нийцсэн дүн шинжилгээ хийх - Корпорацийн түвшний зорилтуудаа биелүүлэхэд шаардагдах стратегийг тодорхойлох - Зохих бодлого, журмуудын төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангах - Аудитад орохоос нь өмнө холбогдох стандартуудын биелэлтийг шалгаж нягтлах - ОУСБ-ын стандартуудын биелэлтдээ аудит хийхэд нь туслалцаа үзүүлэх (Апплас+ магадлан итгэмжлэгдсэн хяналтын байгууллага биш боловч амжилттай үр дүнд баттай хүргэх үүднээс холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилладаг) - Захиалагч байгууллагын удирдлагын тогтолцоон дахь хийдэл, дутагдлыг тодруулан, онцлог, хэрэгцээнд нь нийцсэн дүн шинжилгээ хийх - Корпорацийн түвшний зорилтуудаа биелүүлэхэд шаардагдах стратегийг тодорхойлох - Зохих бодлого, журмуудын төслийг боловсруулж, хэрэгжилтийг хангах