ОРШИЛ

Задгай материал хадгалах танкны үзлэгийн хүрээнд газар дээрх ба доорхи босоо, хэвтээ танкуудад ашиглалтын болон ашиглаагүй үеийн үзлэгүүд хийдэг. Олон арга техник хослуулан хэрэглэж танкны бүхэл ёроол, бүрхүүл, орой, бүтцийн нөхцөлийн талаар цогц тайлан гаргаж өгдөг билээ. Америкийн газрын тосны институтийн API 653, API 650 тоот стандартууд болон холбогдох бусад техникийн нөхцөл, тодорхойлолтын дагуух инженерчлэлийн тооцоолол тайланд тусгагдана. Үзлэгт ашигладаг тоног төхөөрөмж, арга техникүүдээс дурдвал:  Ёроол сканнердах (СУС, БДХХГ™) – зэврэлт, идэгдэл илрүүлж, хэмжих;  Бүрхүүл дээгүүр мөлхөх төхөөрөмж – бүрхүүлний хавтангуудад хэт авиан үнэлгээ хийх;  Лазер хэмжилт, судалгаа (гурван хэмжээст болон уламжлалт);  ХЗХАШМХ (холын зайнаас хэт авиан шаталсан матрицаар хэмжих) – танк ашиглагдаж байх үед бүслүүрийн цагаригнаас бүрхүүлийн залгаас холболт хүртэл эгзэгтэй доголдол бий эсэхэд үзлэг хийх;  Уламжлалт үл эвдэх сорил – хэт авиан, соронзон бөөмийн, вакуум хайрцган тест гэх мэт.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД
Америкийн газрын тосны институтийн API 653 тоот стандартын дагуух үзлэг шалгалтын дүрэм болон салбарын стандартуудад задгай материал хадгалах танк бүрт ашиглалтын үеийн үзлэгийг хамгийн наад зах нь таван жилд нэг удаа, ашиглаагүй үеийн үзлэгийг арван жилийн давтамжтайгаар хийвэл зохино гэж заасан.
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ задгай материал хадгалах танк хэрэглэгчдэд Америкийн газрын тосны институтын API 653 тоот стандарт болон холбогдох бусад техникийн нөхцөл, тодорхойлолтын дагуу үзлэг, тохиргооны цогц үйлчилгээ үзүүлдэг.

Ази, Номхон далайн бүс нутагт танкны үзлэгийн мэргэшилтний үүрэг гүйцэтгэж ирсэн манай хамт олон 1991 оноос хойш аюулгүй ажиллагааны асуудал, золгүй тохиолдол, хөдөлмөрийн чадвар алдагдуулах бэртэл, гэмтэл огт гаргалгүйгээр 3500 гаруй үзлэгийн ажил бүрэн гүйцэтгээд байна.

Аплас+ танкны тест, үзлэгийн салбарт нэгтгэсэн дүнгээр 150 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчний үндсэн багтай. Энэ багийнхан маань танкны үзлэг, засвар, өөрчлөлт, техникийн үйлчилгээ, арчилгааны бүхий л талаас мэргэжлийн зөвлөгөө өгч чадах танкны инженерүүдийн тусгай багийн дэмжлэгтэйгээр, танк өмчлөгчдөд нарийвчилсан үзлэгийн өгөгдөл, эдэлгээний үлдсэн хугацаа ба эрсдэлд суурилсан үзлэгийн зарчмуудад тулгуурлан үзлэг шалгалтын давтамжаа оновчлоход нь тусалдаг юм. Инженерийн баг маань танкны тохиргооны магадлан итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ инженерчлэлийн тусгай шийдэл, үнэлгээ бас гаргаж өгдөг.

Аплас+ инженерчлэл, зураг төслийн бүхий л үзүүлэлтийг (салхины нөлөөллийн хүч, дээврийн хэврэгшил, танкны тооцоот даралт гэх мэт) тооцоолж үнэлгээ хийх програм боловсруулсан билээ. Энэ програм маань өмчлөгчийн эрхээр хамгаалагдсан.

Бид Америкийн газрын тосны институтээс тогтоосон шаардлагын дагуу цорго солих, суурилуулах, салхинаас хамгаалах хөндлөвч суурилуулах, төгсгөлөг элементийн шинжилгээгээр ачаалал даах чадварын үнэлгээ хийж танк хэт суулт өгсөн эсэхийг шалгах, ашиглалтад эргэн оруулах үйл ажиллагаанд зориулсан өгөгдлийн үнэлгээ (MDR эргэн хяналт, дүйцүүлэл гэх мэт) хийх зэргээр танканд өөрчлөлт оруулах ажлын зураг төсөлд нарийвчилсан тооцоолол гаргаж өгөх боломжтой.

Танкны тохиргооноос гадна гурван хэмжээст зураглалын лазер хэрэгслээр танкны мөлгөржил алдагдсан эсэхийг шалгах болон нарийвчилсан профиль хэмжилт судалгаа хийх чадавхи болоод эх үүсвэр бидэнд бий.

Аплас+ группийн танкны үзлэгийн багийнхан Хэрэглээний төвтэй маань гол төлөв хамтран нэмэлт болон орлох хувилбар аргууд судалсаар байна.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Задгай материал хадгалах танканд тогтмол үзлэг хийснээр хүртэх үр шимээс дурдвал:

  • Хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангаж ажиллах
  • Бүтээгдэхүүний зөв зохистой хадгалалтыг бататгах
  • Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
  • Техникийн үйлчилгээ, арчилгааны зардал буурах
  • Эдэлгээний хугацааг уртасгах
  • Үйл ажиллагааны аюулгүй байдлыг дээшлүүлэх
  • Салбарын оновчтой дадалд нийцэж ажиллах
  • Үзлэгүүд хоорондын зайг уртасгах
  • Үзлэг, тохиргоог нэг үйл ажиллагаанд хамтатгаж цаг, мөнгө хэмнэх.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel