Үл эвдэх сорил

Үл эвдэх сорил нь олон салбарын хэрэглээний төрөл бүрийн аналитикийн арга техникээс бүрддэг. Ямар ч эвдрэл, гэмтэл учруулалгүйгээр бүхий л төрлийн материал, хийц бүтээцийн шинж чанарыг тодорхойлж, гэмтэл доголдлыг үнэлж, шалгалт хийж болдог нь эдгээр арга техникийн давуу тал. Үзлэг шалгалтад орж буй эд анги, хийцийг яагаад ч өөрчилдөггүй тул бүтээгдэхүүний үнэлгээ, хөрөнгийн менежмент, доголдол илрүүлэлт болон засварт цаг хугацаа, өртөг зардал хэмнэх нэн тустай арга юм.

Хэт авианы сорил, соронзон бөөмийн сорил, шингэн нэвчүүлэх туршилт, радиографын туршилт, алсын үзлэг (дроноор), хуйлрах гүйдлийн тест зэрэг үл эвдэх сорилын аргуудыг өдгөө иргэний барилга, агаарын тээвэр болон системийн инженерчлэлд түгээмэл ашиглаж буй.

Үл эвдэх сорилоор гэмтэл, доголдлын гурван хэмжээст зураг үүсгэж болдог дэвшилтэт технологи олон салбарт хувьсал авчраад байна. Аплас+ үл эвдэх сорилын боловсронгуй шийдлүүдээрээ улбаалан үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийн холбогдох бүх стандартад нийцсэн байдлыг баталгаажуулж өгдөг. Цаашилбал, Аплас+ группийнхний хангадаг техникийн баталгаа тухайн хөрөнгөд үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тултал бууруулахаас гадна бүтээмжээ хадгалахад нь дорвитой дэм болдог юм.