Борлуулагч, худалдагч талуудыг судалж, үнэлгээ өгөх

Борлуулагч, худалдагчдыг судалж үнэлгээ өгөх ажиллагааг ‘Эх сурвалж байгууллагыг шалган судлах’, ‘Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үзлэг хийх’, ‘Гуравдагч байгууллагад шалгалт хийх’ гэх зэргээр нэрлэдэг. Эл үйлчилгээнийхээ хүрээнд петрохими, газрын тос, хий, эрчим хүч, эм зүй, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах сонирхолтой механик, цахилгаан, цахим болон хэмжилтийн бүхий л төрлийн шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчдийн ажлын байранд үзлэг, шалгалт хийдэг юм.

 

Өндөр ур чадвартай талбайн хянан шалгагчид, албадаас бүрдэх олон улсын сүлжээ маань бүхэлдээ үндэсний болоод олон улсын үйлчлүүлэгчдэд борлуулагч, худалдагчдыг нь шалган судлах үйлчилгээг байнга өндөр түвшинд үзүүлэх Чанар, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны баталгаажсан нэгдмэл системээр ажилладаг. Үйл ажиллагааны дотоод цахим хэрэгсэл болох Хөрөнгийн менежментийн үзлэг шалгалтын үйлчилгээний боловсронгуй динамик систем болон өнгөрсөн гуч гаруй жилд энэ чиглэлээр хуримтлуулсан туршлагын үр шим, арвин мэдлэгийнхээ хослолын ачаар бид эл үйлчилгээгээр дэлхийд тэргүүлж явна.