Шинэ барилгад шугам хоолой тавих

Газрын тос, хийн бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах явцад шугам хоолой, нөөцлүүрүүд туйлын аюулгүй байх нь асар чухал. Нэн ялангуяа хөрөнгийн барилга угсралтын шатанд гагнуур нэг бүрт салбарын чанд хатуу шаардлага бүхий стандартаар үл эвдэх сорилт (ҮЭС) хийх үед тэр юм.
 
Аплас+ энэ чиглэлээр үл эвдэх сорилтын үйлчилгээ үзүүлж ирсэн баялаг түүхтэй. Тухайн ажилд хамгийн тохиромжтой арга хэрэглэх, чанарын дээд түвшинд үзлэг хийх тал дээр бид чухалчлан анхаарч ирлээ. Зарим тохиолдолд уламжлалт үзлэгийн арга техник хамгийн оновчтой байх нь бий. Гэхдээ барилга угсралтын компаниуд барилга угсралт, гагнуурын процессоо сайжруулсаар байдаг тул илүү боловсронгуй арга шаардагдаж буй. Тэдгээр аргаас шаталсан цуврал (ротоскан) эсхүл автоматжуулсан бүрэн матрицыг тусгах (эргэх долгионт талбайн экстраполяц) хэт авиан үзлэг болон бодит цагийн горимт дижитал радиографыг (цацраг, туяаны сканнер) дурдууштай.
 
Аплас+ группийнхэн бид ирэх он жилүүдэд үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг цаг ямагт хангахын төлөө үзлэгийн арга технологио улам хөгжүүлэх чин эрмэлзэлтэй ажилласаар.