Геологийн аюулын үнэлгээ

Хөрөнгө, дэд бүтцийг ариглан хамгаалахад геологийн аюулын үнэлгээний хамтаар геотехникийн багаж хэрэгсэл, хяналт жинтэй үүрэг гүйцэтгэдэг. Болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлоход зохистой төлөвлөсөн геотехникийн судалгаа болон хяналтын хөтөлбөр тун чухал. Геотехникийн хяналтаар цаг тухайн үед эл мэдээллийг өгч, хөрөнгө байршиж буй гадарга болон гадарга орчмын нөхцөлд эсвэл хөрөнгөд гарах өөрчлөлтийг ажиглан бүртгэж, үнэлгээ хийдэг.
 
Инженерчлэл, байгаль орчны төслийн зориулалтаар хөрс, чулуулаг болон бусад материалын физик шинж чанарыг тогтооход бас геофизикийн судалгаа ашиглагддаг. Төслийн төлөвлөлт, зураг төсөл, хөгжүүлэлт, барилга угсралтын үе шатуудад геофизикийн судалгааны үр дүн дорвитой хувь нэмэр оруулна. Геофизикийн нарийвчилсан судалгаа нь цаг алдах, зардал хэтрэлтийг бууруулах ач холбогдолтой.