Байгаль орчин

Аплас+ байгаль орчин, процессын менежментийн иж бүрэн шийдэл санал болгодог билээ. Эрсдэлийг тултал бууруулах, байгаль орчны талаархи бүхий л үүргийнхээ биелэлтийг бататгахын сацуу байгаль орчинд үлдээх ул мөрөө хумих, процессуудынхаа үр бүтээмжийг дээшлүүлэхэд нь үйлчлүүлэгчдэдээ дэмжлэг үзүүлдэг.
 
Байгаль орчны тухайд дэлхийн түвшинд өргөн нэр төрлийн тест, үзлэг, аудит хийх боломж олгодог 350 гаруй ажлын талбай, 2000 гаруй техникийн шинжээч, лаборатори, технологийн төвүүдийн олон улсын сүлжээ, хүлээн зөвшөөрөгдсөн батламжлал, итгэмжлэлийн багц болон дал гаруй улс орны байгаль орчны хууль тогтоомжийн талаархи өргөн мэдлэг, арвин туршлагатай гэдгээ сонордуулахад нэн таатай байна.
 
Хөрс, ус, агаар, дуу чимээ, хаягдал, цаг уурын өөрчлөлт, аж үйлдвэрийн орчин гэхчлэн байгаль орчны менежментийн бүхий л талбарт манай хамт олноос дэмжлэг авч болно.