ОРШИЛ
Аплас+ компанийн ‘Цалин хөлсний тооцооны ацаглаа’ буюу цалингийн тооцоог гадны эх үүсвэр, албадаар төлөөлөн гүйцэтгүүлэх үйлчилгээ захиалагчдыг дотооддоо тооцоонд дарагдах ачааллаас чөлөөлж, мэдээллийн нууцлалыг өндөрсгөж өгдөг билээ. Төслийн мөчлөгөөс хамааран мянга гаруй гэрээт гүйцэтгэгчдийн цалин хөлсний тооцоог нэг дор гүйцэтгэх туршлага бидэнд бий. Хөрөнгө мөнгөний дэлхий даяархи урсгалыг хамарсан эл үйлчилгээгээ бид олон оронд үзүүлсээр байна. Цалин хөлсний тооцоог ацаглах найдвартай болоод зохистой хувилбараар хангах чадал чансаа маань эндээс бэлхнээ харагдах буйза. Бид улс орнуудын талаархи мэдлэг, дэлхийг хамарсан төлөөлөл болоод өргөн хүрээтэй үйлчилгээгээ хослуулан асуудал бүрт тохирсон шийдэл бий болгож чаддаг. Салбар салбарын төслүүдийн хэрэгцээг нэгэн зэрэг ханган зохицуулах чадвар маань бидний өргөн далайц, харилцан уялдаатай үйлчилгээ, багцалсан аргачлалаар баталгааждаг юм