АПЛАС ГРУПП
around the world
Close countries panel
around the world
around the world
around the world
around the world
Close divisions panel
Industrial and environmental inspection, vendor inspection, technical assistance, non-destructive testing (NDT) and technical staffing for all type of industries.
Multidisciplinary laboratories.Testing and engineering for product development. Conformity testing and product certification. SYSTEMS CERTIFICATION.
Statutory vehicle inspection services and emission & gas testing solutions worldwide.
Design, engineering, testing and homologation services for the automotive industry worldwide.
Ахисан болон ердийн түвшний үл эвдэх сорил (ҮЭС/ҮЭҮ), мэргэжлийн бусад арга техник ашиглан шугам хоолойн материалын шинж чанар, гажлуудыг зөв тогтоож, үнэлгээ хийх нь бүрэн бүтэн байдлын менежментийн аливаа хөтөлбөрт (ББМХ) чухал үүрэгтэй. Бүрдүүлсэн өгөгдөл, мэдээллийг ашиглан өмчлөгч эзэд, операторуудад шаардлагагүй засвараас зайлсхийх, хоолойн дотуурхийг шалгах хэрэгслээр шинж чанарыг нь тодорхойлсон гажлуудад үнэлгээ хийхэд туслах юм.
Аплас+ группийн РТД шугам хоолойн бүрэн бүтэн байдлын үнэлгээний (ШХБББҮ) үйлчилгээгээрээ өмчлөгч эзэд болон операторуудын гүйцэтгэж буй шууд үнэлгээ (ШҮ), хоолойн дотуурхийг шалгах (ХДШ) баталгаажилт, зэрэглэл өөрчлөх хөтөлбөрүүдэд дэмжлэг болгож шугам хоолойн гажилд ажлын талбар дээр нь үнэлгээ хийхээр санал болгодог билээ. Эдгээр үйлчилгээний хүрээнд нимгэн ханатай шугам хоолойн хэрэглээнд тусгайлан зориулж загварласан техникчдийн сургалт болон тусгайлан боловсруулсан үзлэг шалгалтын арга техник, технологиуд багтаж буй.
Шугам хоолойнд амжилттай үнэлгээ хийхэд мэргэжлийн өндөр ур чадварын баталгаажилт тун чухал. ҮЭҮ хийхийн тулд зохион байгуулагч хэд хэдэн байгууллагын удирдлага, хяналт дор олгогддог гэрчилгээжилт, баталгаажилтыг авсан байх шаардлагатай. Аплас+ стандартчилсан дэвшилтэт сургалт, гэрчилгээжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энэ чиглэлээрх мэргэжлийн ур чадвараа цаг ямагт өндөр байлгадаг билээ. Бид Америкийн үл эвдэх сорилын нийгэмлэгийн ASNT-TC-1A тоот стандартын баталгаажилтын хөтөлбөртэй нэн адилаар нарийвчилсан онол, дадлага, талбайн туршлагад хослуулан сургасны дараа бичгээр болон дадлагын шалгалт даацтай түвшинд авах зэргээр хөтөлбөртөө байнга хяналт тавьж ажилладаг.
Шугам хоолойн бүрэн бүтэн байдлын үнэлгээний талаар Аплас+ групптэй түншлэн хамтрахын гол үр шим нь бидний зүгээс үйлчлүүлэгчдийнхээ мэдэлд тавьж чадах өргөн далайцтай эх үүсвэр, нөөц бололцоо юм. Үйлчлүүлэгч маань дүрэм, журмын тайлбар, биелэлт, үзлэг шалгалтын өгөгдлийн менежмент, ахисан түвшний үл эвдэх сорилын арга техник ашиглан талбайд эгзэгтэй чухал онцлог чанарын үнэлгээ хийх гэхчлэн ямар ч хэрэгцээтэй бай зайлшгүй шаардлагатай бүхэн бидэнд бий. Тухайлбал:
Аплас+ группийн РТД дамжуулах ба түгээх шугам хоолойн бүрэн бүтэн байдлын менежментийн хөтөлбөрүүдэд зориулан ҮЭҮ-нд суурилсан шууд шалгалтуудыг цогцоор нь санал болгодог.
Тохирох төслүүдээс жишээ дурдвал:
Шугам хоолойн гажилд ахисан түвшний ҮЭҮ хийх:
Аплас+ шугам хоолойн бүрэн бүтэн байдлыг хангах шийдэл боловсруулах, хөгжүүлэх үүсгэл санаачилгаараа олон жил түүчээлж, өмчлөгч эзэд болон операторуудын хөтөлбөрт нэмэлт, хавсарга маягаар иж бүрдэл багц үйлчилгээ үзүүлсээр ирлээ.
Хорь гаруй жилийн туршлагатай манай хамт олон төрөл бүрийн арга, технологиор цогц шийдлийн гаргалгаа хөгжүүлснээр үл барам шугам хоолойн бүрэн бүтэн байдлын үнэлгээгээр бүрэн мэргэшсэн техникч бэлтгэх шилдэг сургалтын хөтөлбөр боловсруулсан билээ.