ОРШИЛ

Энэ үйлчилгээнийхээ хүрээнд (бетон, хөрс, ган, агломерат, хучаас, керамик гэх мэт) барилгын материалын туршилтыг (фасад, хаалтын цаг агаарын нөлөөнд тогтвортой байдал, байгууламж, металл бүтээц, даацын чадварын туршилт, тулц буюу чиглүүлэгч хавтангийн тасалдалгүй үргэлжлэл, акустик, доргилт гэх мэт) үйл ажиллагааны тестүүдтэй хослуулан хийдэг.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ тус салбарт хуримтлуулсан хорь гаруй жилийн туршлагадаа түшиглэн чанар болоод манлайлалд суурилсан дэлхийн цараатай үйлчилгээ үзүүлдэг билээ. Лабораториуд маань бүх төрлийн барилгын материалд туршилт, шинжилгээ хийж, дараахь чиглэлээр ажилладаг. Үүнд:

  • Материал: Ган-төмөр бетон, ган хийцийн гагнуурын ажил, хөрс-бетоны дүүргэгч-бүрээстэй материал, геотехник, керамик элемент, бетон элемент ба хучаас.
  • Засварын цех, ажлын талбайд металл бүтээцүүдийг шалган баталгаажуулах: Үл эвдэх сорил, туршилтын загварыг эвдэх сорил, боолтон холболт, холбогч, үйлчилгээнд бэлтгэх ба хамгаалах, гал түймрийн аюулаас хамгаалах гэх мэт.
  • Үйл ажиллагааны тест: Даацын чадварын туршилт, фасад, хаалтны цаг агаарын нөлөөнд тогтвортой байдал, засал чимэглэлийн өнгөлгөөний барьцалдалт, жийрэг тусгаарлалт ба хамгаалалтын зузаан, суваг шуудуу болон фасадны хаалтын системүүдийг газар дээр нь турших.
  • Нийцэл ба үйл ажиллагааны туршилт: Цахилгаан, ариун цэвэр, агааржуулалт, нарны эрчим хүчний байгууламж гэх мэт.
Акустик ба доргилт: Дуу чимээ тусгаарлалт, барилга угсралтын ажлын шуугианы түвшин, доргилт гэх мэт.
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Барилга угсралтын компаниуд, төрийн захиргааны байгууллагууд, үл хөдлөх эд хөрөнгийн бүтээн байгуулалт, борлуулалтын бизнес эрхлэгчид, барилгын ажил гүйцэтгэгчид, улсын байгууллагууд, инженерчлэлийн компаниуд болон архитекторчдод эл үйлчилгээ хэрэгтэй байдаг.

Бид барилга угсралтын ажлын явцад түүнчлэн шаардлагатай бол үйл ажиллагааны үе шатанд материалуудад чанарын туршилт хийж, барилгын ажил зөв хийгдэж дуусах явдлыг бататгадаг.

Төсөлд тавигдах гэрээний болоод техникийн бүхий л шаардлагыг тодорхойлж, биелэлтийг хангахын тулд барилгын ажилтай зэрэгцээд чанарын хяналт эхлэх ёстой юм.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Аплас+ барилгын материалын үйлчилгээгээрээ санал болгодог бүрдлүүдээс цухас дурдвал:

§  Барилгын материал болон арга зүйн чанарын баталгаа, чанарын хяналтын мэргэжлийн түвшний үйлчилгээ маань үйлчлүүлэгчд тайван ажиллах боломж бүрдүүлж өгдөг.

§  Манай өндөр ур чадвартай техникчид зах зээлд шалгарсан үзлэг шалгалтын дадлуудыг баримталж гүн гүнзгий, үнэн зөв мэдээллээр хангаж, зөвлөгөө өгдөг.