ОРШИЛ

Аплас+ групп сэв доголдол илрүүлэх магадлалыг өндөрсгөх, улмаар үйл ажиллагааны саатал, асуудалтай нөхцөл байдлыг багасгах үүднээс байгууламжийн бүрэн бүтэн байдлын үнэлгээ хийхдээ үзлэг шалгалтын тэргүүлэх арга техникүүдийг салбарын гүнзгий мэдлэг, туршлагатайгаа хослуулдаг билээ.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үр дүнтэй хөтөлбөр маань тусгаарлагдсан аль нэг салбарт л үр шим хүртээдэг хэрэг биш юм. Эдгээр хөтөлбөрт бүхэлд нь баримталдаг нийт арга зүй, аргачлалууд хөрөнгийн аюулгүй байдал болон найдвартай ажиллагаатай байлгах чадварыг бататгахад тусалдаг.

Аплас+ олон салбарт арвин туршлагатай болохоор үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн гол хөдөлгөгч хүчин зүйлсийг харгалзан үзэж, үйлчилгээ үзүүлэгч байх төдий бус бизнесийн түншийн харилцаа үүсгэж бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээнд нь нийцүүлэн тохируулсан хөтөлбөр боловсруулж чаддаг билээ.

 
АПЛАС+ ШИЙДЭЛ

Байгууламжийн бүрэн бүтэн байдлын үнэлгээ бол үйл ажиллагааны эрсдэл, шаардлага эс хангаж болзошгүй байдал болон бизнест сөрөг үр дагавар авчирч мэдэх асуудалтай нөхцөлийг багасгах зорилгоор тухайн байгууламжид тусгайлан зориулж боловсруулдаг менежментийн хөтөлбөр юм. Аплас+ төсөвт нь үнэлгээ хийж, эрсдэлийг чухалчлалаар нь эрэмбэлэх, машин механизмын эвдрэл гэмтлийн үнэлгээ, үзлэгийн зарчмуудыг баримталснаар үйлчлүүлэгчийнхээ итгэлтэй байдал, сэв доголдол илрүүлэх магадлал болон зорилтот төсвийн үр бүтээмжийг өндөрсгөж чаддаг.

Тухайн улс орны хууль тогтоомжоор тавигддаг шаардлагуудад үнэлгээ хийж, хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтэд нь асуудал байгаа эсэхийг тогтоох боломжтой. Ажиллагаа, үйлчилгээнд тохиромжтой, нийцтэй байдалд болон эвдрэл гэмтлийн үнэлгээ хийснээр тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны тухайд итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, урьдчилан хараагүй онц байдал үүслээ гэхийн оронд хуваарьт хаалтын үед засварлах боломж бүрдүүлж, улмаар үйлдвэрлэлийн түвшин өсгөх үр дүнтэй.

Даралтат тогоо, нөөцлүүр сав, шугам хоолойн систем шинээр барих, засварлах, өөрчлөх төслүүдэд хяналт тавьж, ажиглалт судалгаа хийснээр чанарыг өндөр түвшинд хүргэж, гэрээ тохиролцооны биелэлтийг бататгадаг (мөн баримтжуулдаг).

Энэ үнэлгээ маань эрсдэл бууруулах, үр бүтээмж дээшлүүлэх, өгөгдлийн менежментийн үр дүнтэй шийдлүүдийг сайжруулах ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. Бид бас нэвтрэх явцыг хялбарчлах, үзлэгийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх зориулалтаар үйлчлүүлэгчийн интерфэйс системүүд санал болгодог юм.

Аплас+ эл үнэлгээний хөтөлбөрөө асуудалтай нөхцөл байдал, золгүй тохиолдлыг цөөлөх, дүрэм, журамд нийцсэн аюулгүй системийг бататган хангахуйцаар загварласан. Үүнээс гадна, манай хөтөлбөр үзлэг шалгалтын төсөв нь асуудал илрүүлэхэд зарцуулагдах явдлыг бататгах замаар ямар ч ашиггүй үзлэг хийгдэх магадлалыг бууруулдаг.

 
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах стратегийн хөтөлбөрийнхөө ач холбогдлоос дурдвал:

  • Тухайн үед явагдаж буй үйл ажиллагааных нь талаар үйлчлүүлэгчид гүн гүнзгий ойлголт, мэдлэг өгч,
  • Үүсч болзошгүй золгүй тохиолдол, асуудалтай нөхцөл байдлуудыг тодорхойлоход нь тусалж,тэгснээр
  • Аюулгүй байдал, найдвартай ажиллагаанд учирч болзошгүй аюул, урьдчилан төлөвлөөгүй сул зогсолтын зардлыг бууруулдаг.