ОРШИЛ

Дэгдэмхий органик нэгдлүүдээс (ДОН) бохирдол хянах төхөөрөмжөөр илэрдэггүй хаягдал хий агаарт цацагдах явдлыг багасгах, улмаар ажил мэргэжлийн холбогдолтой эрсдэл болоод материал гарздалтыг бууруулах нь АИЗ (алдагдалт илрүүлж, засварлах) хөтөлбөрийн зорилго билээ. Тодруулбал, дараахь зорилтуудыг хангадаг юм. Үүнд:  Органик нэгдлүүдээс агаарт цацагдсан, нэвчсэн хаягдал хийг тодорхойлох  Үнэр гаралтыг доод хэмжээнд хүргэж багасгах  Органик нэгдлээс хаягдал хий ялгарсны улмаас тэсрэх, дэлбэрэх эрсдэлийг бууруулах  Түүхий эд, материал, бүтээгдэхүүн хаягдах, гарздахыг бууруулах.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ группийнхний энэ салбарын мэдлэгтуршлага харьцуулшгүй өндөр. Бид уусан нийлэх, устаж арилах цэгүүдийг тодорхойлох хэт улаан туяаны камерхаягдал хий илрүүлжхэмжээг нь тогтоох фото ионжилт илрүүлэгч/дөл ионжилт илрүүлэгч зэрэг АИЗ хөтөлбөрт ашиглах өргөн хүрээллийн нарийнмэргэжлийн тоног төхөөрөмжтэй. Цаг хугацааны явцад гүйцэтгэсэн төрөл бүрийн АИЗ хөтөлбөр тэр дундаа үзлэг шалгалт хийсэн элемент бүрийн харьцангуй ялгаралтын түвшинг бүртгэж, хянадаг мэдээллийн сан бас бидэнд бий.

Аплас+ бол байгаль орчны бүхий л чиглэлээр ажиллахаар МИҮГ-аас магадлан итгэмжлэгдсэн байгаль орчны үзлэгийн агентлаг юм. Тодруулбал, Аплас+ группийн Норконтрол эрх бүхий хяналтын агентлагийн (болон үүнтэй адилтгах) статустайгаар 25 гаруй жил ажиллаж ирлээ.

Бид үзлэг шалгалтын процедураа бохирдуулагч бүрт, үзлэг болгонд тохирохстандартуудад үргэлж дүйцүүлэн нийцүүлдэг. Газар зүйн хувьд хүрц далайцөргөнтэй тул үйлчлүүлэгчид маань хаана байрлахаас үл хамааран түргэн шуурхай арга хэмжээ авч, хэрэгцээг нь найдвартай хангаж чаддаг юм.

 

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Дэгдэмхий органик нэгдэл агуулагч түүхий эд, материал эсвэл бүтээгдэхүүн хэрэглэдэг боловсруулалт, петрохими болон ахисан түвшний химийн салбарынкомпаниуд үндсэндээ энэ үйлчилгээний маань зорилтот хэрэглэгчид.

 
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

 

АИЗ хөтөлбөр хэрэгжүүлснээр хүртэх үр шимээс дурдвал:

  • Түүхий эдматериал болон бүтээгдэхүүн гарздах нь хумигдана.
  • Түүхий эдматериалаас агаарт цацагдах хаягдал хийг хянаж, багасгана.
  • Хүмүүс болон байгууламжуудад учрах эрсдэлийг бууруулна.