Гурван хэмжээст лазер сканер

 

Байгууламжуудын өгөгдөл цуглуулах давамгайлагч технологи хэмээн тодрон гарч ирсэн гурван хэмжээст лазер сканнер харьцангуй богино хугацаанд урьд өмнөхөөс хавьгүй өндөр нарийвчлалтай мэдээлэл гаргаж өгдөг. Гурван хэмжээст бодит мэдээллийг онож олж авахад дөхөмтэй эл арга техник тухайн байгууламжийн эдэлгээний хугацааг төлөвлөх өвтэгш хэрэгсэл юм.

Энэ технологийг олон салбарт аль хэдийнэ ашиглаж эхлээд байна. Инженерчлэл, зураг төслийн үе шатанд (өдгөө байгаа байгууламжуудыг тохируулан өөрчлөхөд дэмжлэг үзүүлэхэд) эсхүл үйл ажиллагаа, засвар арчилгааны үе шатанд (хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үр бүтээмжийг бататгахад) уг технологийн үр шимийг хүртэх боломжтой.

Аплас+ анх гурван хэмжээст лазер сканнер санал болгосон компаниудын нэг билээ. Бид 2002 оноос хойш цаг хугацааны шалгуур давсан сорилт, тестийн арга зүй ашиглан эл технологиор ажиллаж ирлээ. Лазер сканнерийн үйлчилгээний маань иж бүрэн багцад:

·         Гурван хэмжээст лазер сканнерийн цэгэн үүл (өндөр эрчимт хүрээ бүхий өнгөт цэгэн үүл);

·         Үйлчлүүлэгчдэдээ зураг төсөл, хийц, суурилуулалтын шатанд нь туслалцаа үзүүлэх зорилго бүхий өндөр нарийвчлалтай, хэмжээсийн хяналтын судалгаа;

·         Аж үйлдвэрийн стандартын програм хангамжийн форматаархи (үйлдвэрийн зураг төслийн менежментийн систем / 3 хэмжээст ухаалаг үйлдвэр / авто үйлдвэр / гурван хэмжээст автокад үйлдвэр гэх мэт), олон салбар хамарсан суурилаастай гурван хэмжээст загвар;

·         Хоёр хэмжээст суурилаастай шугам хоолой, багаж хэрэгслийн диаграм, цахилгааны болон багаж хэрэгслийн бусад баримт бичиг;

·         Суурилаастай гурван хэмжээст загвар (гурван хэмжээст загвар болон цэгэн үүл), аж үйлдвэрийн стандартын хөрөнгийн бүрэн бүтэн байдлын менежмент (ХБББМ) бүхий суурилаастай хоёр хэмжээст загвар болон бүтээгдэхүүний эдэлгээний хугацааны менежментийн (БЭХМ) шийдлүүдийн бүрэн интегралчлал зэрэг орж буй.

Аплас+ аливаа суурилуулалтын (зураг төслөөс эхлэн ашиглалтаас гаргах хүртэлх) эдэлгээний нийт хугацааны дэмжлэг, засвар арчилгааг хамруулан нэг цэгийн шийдэл санал болгодог.