Цахилгаан эрчим хүч

Аплас+ цахилгаан эрчим хүчний салбарт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх процессын үйлчилгээ үзүүлэхээс гадна цахилгааны шугам, дэд станц, трансформаторын төв зэрэг цахилгааны байгууламж бүхий бусад салбаруудад мөн үйлчилдэг.

 

Цахилгаан-инженерчлэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдэх олон улсын багийнхаа ур чадвар, мэргэшилд түшиглэн, олон улсын дүрмээс эхсүүлээд тухайн улсын үндэсний дүрэм, журам, шаардлага зэрэг эрх бүхий байгууллагаас баталсан болон чанарын стандартуудыг хангах замаар үйлчлүүлэгчдийнхээ цахилгаан эрчим хүчтэй холбоотой хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бататгахыг цаг ямагт зорьж ажилладаг билээ.

 

Аплас+ шинэ байгууламжийн зураг төслөөс авахуулаад барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх төслийн аль ч үе шатанд түүнчлэн ажиллаж байх үед нь ч гэсэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тусгайлан тохируулсан шийдэл гаргаж өгч чаддаг. Аливаа салбарын эрүүл саруул ажиллагааны тулгын чулуу нь тууштай чанар, аюулгүй ажиллагаа, найдвартай байдал болой.

 

Аплас+ группийнхэн аж үйлдвэрийн аливаа эрсдэлийг бууруулахад туслах техникийн мэдлэг, мэргэшсэн туршлагатай.