ОРШИЛ

Материалын туршилт бол тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажиллуулах аливаа чиг үүргийн нэгэн чухал бүрдэл юм. Материалын шинж чанарыг мэдэж байвал системийн загвар, зураг төсөл болон ажиллагааны горимд нөлөөлөх боломжтой. Бүтээгдэхүүнийг техникийн нөхцөл, тодорхойлолтынх нь дагуу үйлдвэрлэж, ажиллуулахад шаардагдах өгөгдөл бүрдүүлэлтэд хувь нэмэртэй үл хөндөх ба эвдэх сорилын төрөл бүрийн арга техник бий. Тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр ашиглалт, үйлчилгээнд тохиромжтой байдлыг нь бататгах ба/эсхүл тухайн системд асуудалтай зүйл байгаа эсэхийг тодорхойлоход хэрэг болох өгөгдөл мэдээллийг бүрдүүлэх боломжтой.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Үл эвдэх ба эвдэх сорилоор мэргэшсэн олон жилийн түүхтэй манай байгууллага үйлчлүүлэгчдээ систем болон бүрэлдэхүүн хэсэгтээ зөв зохистой үнэлгээ хийхэд хэрэгцээтэй мэдээллээр нь хангаж ажилладаг. Операторт хөрөнгийнхөө эдэлгээний хугацаанд систем саатах тохиолдлыг тултал бууруулахад ашиглах мэдээллийг гаргаж өгөх нь Аплас+ группийнхний ерөнхий зорилго болой.

Урьдчилан таамагласан загвар гаргах, хөрөнгийн эдэлгээний чадавхийг тооцоолох зорилгоор өмнөх өгөгдлийн цэгүүдийн хандлагыг ажиглаж, туршилт, тестийн дүнг өгөгдлийн менежментийн дотоод ба/эсхүл гадны програмаар бүртгэж, тэмдэглэн тайлагнах боломжтой.

 
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Үр дүнтэй материалын хөтөлбөр аль ч салбарт өгөөжөө өгнө. Бүрдэл материалыг хянан магадлах, өөрийн гэсэн чиг үүрэгтэй материалын шинж чанарыг баталгаажуулах, болзошгүй сэв доголдол, гэмтэл согогийг судалж нягтлах гэхчлэн ямарваа зорилгоор үзлэг шалгалт хийх үед ийм хөтөлбөр хэрэгжүүлвээс хөрөнгийн ажиллагаа, чанар, аюулгүй байдлыг бататгахад дөхөм болох нь лавтай.

 
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Материалын туршилт хийснээр хүртэх үр шимээс дурдвал:

  • Ашиглах материалын механик чанаруудыг ойлгож авна
  • Системийн бүрэн бүтэн байдалд үнэлгээ хийнэ
  • Барилга угсралтын туршид ашиглах материалыг шалгаж баталгаажуулна
  • Асуудал үүсгэх магадлалтай зүйлсийг тодорхойлно
  • Эвдэх сорилын аргаар болзошгүй өртөлтийн загварыг нотолно
  • Бүтээгдэхүүний чанарыг сайжруулна

§  Потенциаль энерги ялгарч болзошгүй газар ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдлыг бататган хангана.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel