Шугам хоолойн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх

Аплас+ үйлчлүүлэгчдэдээ газрын тос, хийн шугам хоолойн бүрэн бүтэн байдлын менежментийн шийдэл гаргаж өгч, үйл ажиллагааныхаа аюулгүй, найдвартай байдлыг бататгахад дэм болдог. Хөрөнгийн эдэлгээний аль ч шатанд шугам хоолойн доголдол илрүүлэх, шинж чанарыг тодорхойлох, хянан магадлах өргөн нэр төрлийн үйлчилгээ санал болгох замаар үүнийг гүйцэлдүүлдэг билээ. Шугам доторхи үзлэг, даралтын тест болон материалын шинж чанарын хянан магадалгаа, шууд үнэлгээ зэрэг үйлчилгээ бий.
 
Өндөр түвшинд дадлагажиж мэргэшсэн техникчид, ахисан шатны үл эвдэх сорилтын (ҮЭС) арга техник болон инновацийн технологийнхоо ачаар бид гажлуудыг нягт нямбай, зөв хянаж, хэмжээг нь тогтоож чаддаг. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчдэд хамгийн асуудалтай талбаруудад төвлөрч, улмаар шаардлагагүй засварын хэрэгцээ гарахаас зайлсхийх боломж олгодог юм. Хөрөнгийн бүрэн бүтэн байдлын менежментийн төслүүдэд зориулж тусгайлан загварласан өгөгдлийн менежментийн инновацийн Инсайт шийдэл маань өгөгдлийн нарийвчлалыг сайжруулж, тайлагналыг хурдавчлах боломж бүрдүүлснээр төсөл хэрэгжүүлэгчдэд салбарын дүрэм, журмууд болон аудитын шаардлагуудыг хангахад нь дөхөм болдог.
 
Тест, үзлэгийн зах зээлд тэргүүлдэг манай хамт олноос төслийн үйл ажиллагаа, засвар арчилгаа эсхүл зураг төслийн үе шатанд хөрөнгөдөө учирч болзошгүй аюул эрсдэлд үнэлгээ хийх, асуудлыг шийдвэрлэх зэрэг өргөн нэр төрлийн техникийн туслалцаа авахад нээлттэй.