Материалын шинж чанарын үнэлгээ

Материалын шинж чанарын үнэлгээ нь өрөмдлөгийн ажиллагаанд ашигласан эд ангиудын материалын шинж чанар цаг хугацааны явцад дордоогүй, материалууд нь холбогдох үйлдвэрлэлийн стандартуудад заасан хүлээн зөвшөөрөгдөх хязгаарт нийцэж байх явдлыг баталгаажуулах гол зорилготой.
 
Бид материалын чанар, химийн шинжилгээ болон бат бэхийн ангиллыг холбогдох стандартуудын дагуу тодорхойлж, гэрчилгээ олгодог. Мэргэжлийн өндөр шалгуур хангасан боловсон хүчин маань ган үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, сансрын хөлөг, сансар судлал, газрын тос, хий, шугам хоолой, худгийн тоног төхөөрөмж, барилга угсралтын чиглэлээр туршлагажсан.
 
Аплас+ группийн металлографын багууд олон нэр төрлийн материалын үл эвдэх сорилт, судалгаа хийдэг. Эдгээр сорилт, туршилтыг ажлын талбайд ч гүйцэтгэж болно. Химийн шинжилгээ / рентген флуоресценц (РФ) болон оптик ялгаралтын спектрометр (ОЯС) ашиглан материалын химийн найрлага тодорхойлох (МХНТ); бичил бүтцийн судалгаа, үнэлгээ; хатуулаг тодорхойлох Роквеллийн арга; Лийбийн арга (Экуотип); Викерсийн арга (Эрнстийн Эсатест); динамик нөлөөлөл; феррит хэмжилт; өнгөн хучаасны зузаан хэмжилт; зэсийн сульфатын тест; ферроксилийн тест; хүчлээр цэвэрлэх зэрэг үйлчилгээгээ нэр цохон дурдсу.