Зэврэлтээс хамгаалах, хяналт тавих

Зэврэлтийн хэт авиан хяналт бол материалын зузааны зураглал гаргах арга техник юм. Хөнөөлгүй буюу үл хөндөх эл аргыг зэврэлтийн ачааллын үеийн цууралт (ЗАҮЦ), устөрөгчөөс үүдэлтэй цууралт (УҮЦ) зэрэг асуудлыг тодорхой харуулж, зэврэлт болон чанар доройтуулах бусад үзэгдлийн улмаас материалын зузаанд гарсан өөрчлөлтийг тогтооход ашиглах боломжтой. Дараа дараачийн дүн шинжилгээний зориулалтаар өгөгдлийг дижитал зурган хэлбэрээр хадгалж болохын сацуу цаашид үзлэг хийхэд зузааны хэмжээсүүд дэх зөрүү, ялгааг үзүүлэх өнгөний кодлолтоор лавлагаа болгож ашиглаж бас болно.

Энэ аргыг олон салбарт хэрэглэж байна. Газрын тос, хийн салбарт, тухайлбал, үйлчилгээний хүрээний үзлэг болон шугам хоолой, нөөцлүүр, савнуудын зэврэлтийн шинж чанарыг тодорхойлоход ашигладаг.

Тэг зэрэглэлийн хэт авиан эсхүл шаталсан цуврал сорьц ашиглан зэврэлтийнзураглал гаргаж болно. Зорилтот талбар дээгүүр цэгэн зураг маягаар сканнердсан тэг зэрэглэлийн шахалтын долгионы сорьцыг эл арга техникт хэрэглэх нь хамгийн түгээмэл. Зорилтот талбарыг бүхэлд нь хамруулж сканнердах замаар илрэх магадлалыг (ИМтэлэх үүднээс сканнерт өөр өөр сорьцуудын хосмог суулгаж болно.