ОРШИЛ

Шингэн нэвчүүлэх тест (ШНТ) бол үл эвдэх сорилд хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудын нэг билээ. Шингэнийг хүндийн хүч гэх мэт гадны хүчний туслалцаагүйгээр эсвэл бүр гадны хүчний өөдөөс нарийхан зай руу урсгаж оруулж болдог хялгасан сүвийн таталтад суурилсан арга. Энэ тестэд ашигладаг материалын процесс, процедуруудыг хялгасан сүвийн таталтын үр дүн харагдахуйц, тайлбарлаж болохуйцаар загварласан. Хүн энгийн нүдээр харахад үл үзэгдэх согог зэрэг материалын гадаргууд үүссэн сэв, доголдлын байршлыг тогтоож, хэр ноцтойг тодорхойлох үр дүнтэй арга юм.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Бид салбартаа тэргүүлэгч Шервин, Магнафлакс зэрэг нийлүүлэгчдээс л чанартай бүтээгдэхүүн авч ашигладаг. Явуулын төхөөрөмжөөрөө Хойд Америкийн хаана ч үйлчилгээ үзүүлэх боломжтой. Манай байгууллагад эдгээр байршил руу тээвэрлэсэн бүтээгдэхүүнд тест хийх лабораториуд бас бий.  

Бүхий л процедур маань Америкийн үл эвдэх сорилын нийгэмлэг, Америкийн туршилт, шинжилгээ, материалын нийгэмлэгийн шаардлагад нийцсэн.

Аплас+ үйлчлүүлэгчдээ дэмжлэг, удирдамжаар хангах ажлынхаа хүрээнд III зэрэгтэй техникчдэд баталгаажилт олгож баг бүрэлдэхүүндээ авсны зэрэгцээ шаардлагатай үед шинэ процедур боловсруулан ажиллаж байна.

 
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Аливаа зүйлийн эдэлгээний хугацаанд ШНТ-ээр дараахь төрлийн гэмтэл, согогийн байршлыг тогтоож, үнэлгээ хийж болно. Үүнд:

  • Гадаргуу руу нээгдсэн үйлдвэрлэлийн сэв доголдол (ан цав, цууралт гэх мэт)
  • Хайлалт дутмаг
  • Нүх сүв (хийн хуримтлагдсан хөндий)
  • Сул гагнаас, ором
  • Гагнаасны цууралт
  • Хийн цэврүү.

ШНТ-ээр ашиглалтын үеийн согог, тасалдлуудыг бас илрүүлж болно. Тухайлбал:

  • Цуцалтын цууралт
  • Устөрөгчөөс үүдэлтэй цууралт
  • Устөрөгчөөс үүдэлтэй, хүчдэл, ачаалалд өртөмтгий цууралт
  • Зэврэлт, идэгдэлээс үүдэлтэй цууралт.
Ашиглалтын үеийн согог, тасалдлыг эрт илрүүлснээр түр зогсолтыг ослын үед бус, зохих ёсоор төлөвлөсний үндсэн дээр гүйцэтгэх боломжтой. Энэ туршилтын арга нисэх хүчин, хүнс боловсруулалт, цахилгаан эрчим хүч, газрын тос, уул уурхайн үйлдвэрлэл, цэвэршүүлэн боловсруулалт, далайн тээвэр, усан доорхи ажиллагаа зэрэг олон салбарт хэрэглэгддэг.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Орчин үеийн аж үйлдвэрийн салбар улам нарийсч, илүү найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ өсөж буй өнөө цагт үйлдвэрлэл, туршилтад найдвартай байдлыг дээд хэмжээгээр бататгахуйц процедур ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Зүй зохистой хийсэн тохиолдолд шингэн нэвчүүлэх тест олон ач холбогдолтой. Тухайлбал:

  • Бүтээгдэхүүний найдвартай байдал нэмэгдэнэ
  • Асуудлыг цаг тухайд нь тогтоож тэр дор нь залруулах боломж бүрдүүлснээр үйлдвэрлэлийн процессууд сайжирна
  • Буцаагдах зүйлс, дахин хийгдэх ажлын тоо цөөрч зардал буурна
  • Нийт чанар дээшилнэ.