ОРШИЛ

Сүүлийн үед лазер технологи олон салбарт харилцан адилгүй түвшинд ашиглагдаж байна. Урьд нь цаг их орно, үр дүнгүй гэдэг байсан аж үйлдвэрийн салбарын туршилт, тестийн ажилд лазер технологиос дэм авах боломж завшаан бий болсоор. Лазер профилометр буюу гадарга зүйн зураглалаар цаг болоод зардлын хувьд үр бүтээмжтэй өгөгдөл цуглуулах арга барил нээгдсэний сацуу өгөгдлийн чанар гар аргаархи хэмжилтээр төсөөлшгүй өндөр түвшинд хүрлээ.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Лазер профилометр болон өгөгдөл цуглуулах холбогдох протоколуудын олон талт хэрэглээнээс үүдэн лазер технологи өргөн хүрээллийн үйлчлүүлэгчдэд шинэ үүд хаалга нээж өгсөн билээ. Аль нэг эд анги, бүрэлдэхүүн хэсэг, зүйл, гэмтэл согогийн одоогийн байдлын мэдээлэл цуглуулах хүсэлтэй ямар ч компани өдгөө хээрийн буюу ажлын талбайн нөхцөлд цаг тухайн үед нь ийм өгөгдөл олж авах боломжтой боллоо.

 
АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ өмчлөгчийн эрхээр хамгаалагдсан лазер системүүд хөгжүүлж, өгөгдөл цуглуулах хурд болон олон талт хэрэглээнд жишиг тогтоогоод байна. Судалгаа, хөгжүүлэлтийн өргөн далайцтай ажил үйлсээрээ улбаалан шинэ технологи боловсруулсаар ирсэн маань үйлчлүүлэгчдийн хүсэлт, захиалгын дагуу байсан нь олонтаа.  

Манай шугам хоолойн лазер үзлэгийн хэрэгсэл (ШХЛҮХ) шугам хоолойн гадна зэврэлт, идэгдлийн төрлийн гэмтэл согогийн талаар зөв, найдвартай мэдээлэл шуурхай олж авахад шаардагдах протоколд туслалцаа үзүүлэх юм. ШХЛҮХ үйлчлүүлэгчдийн хэрэгцээг бодолцож загварлагдсанаараа зах зээлд байгаа бусад системээс ялгаатай. Өгөгдөл цуглуулах хурд, нарийвчлалаас эхсүүлээд Каппагийн тооцооллыг хамруулан талбарт үүсгэсэн тайлан зэргээрээ тус салбарт шинэ хуудас нээж жишиг тогтоож яваа манай хамт олон улам сайжрах эрмэлзэлтэй зүтгэсээр байна.

Өмчлөгчийн эрхээр хамгаалагдсан ШХЛҮХ-ийн системээс гадна үйлчлүүлэгчдийн маань хэрэгцээнд нийцэх төрөл бүрийн нэмэлт хэрэгсэл бидэнд бий. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Креформ Хандисканнер (Creaform HandySCAN) олноор нь дайчлан ашигласнаар тогоо, хавтан, хоолойн багахан хэсэг, геометрийн нарийн ээдрээтэй дүрс зэрэг хоолойноос өөр зүйлсээс өгөгдөл цуглуулах тал дээр томоохон дэвшил гаргалаа.

Аплас+ өргөн далайцтай иж бүрдлүүдтэй болохоор үйлчлүүлэгчдэдээ эцсийн хэрэглээнээс нь эс хамааран өгөгдөл бүрдүүлэхэд тусалж чаддаг юм. Дийлэнх тохиолдолд материалаас хасагдсан эзлэхүүн хэмжээ тогтооход өгөгдлийг ашигладаг. Цэгэн үүл зөв үүсгэхэд түүнчлэн суурилагдсан болон одоогийн байдлаархи загварлал, урвуу инженерчлэлийн үйл ажиллагаанд ч бас ашиглах боломжтой.  

ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Лазер технологийг үр дүнтэй ашигласнаар хүртэх ач холбогдлоос дурдвал:

  • Ажлын талбар дээр өгөгдөл цуглуулах хурд өснө
  • Тестийн дүн илүү зөв гарна
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тайлагнах чадавхи хурдасна
  • Сул зогсолт буурч, улмаар зардал хэмнэнэ.