ОРШИЛ

Гадна үзлэгийн тест бол үл эвдэх сорилын хамгийн түгээмэл аргуудын нэг. Тестийн гадаргуу хангалттай гэрэлтүүлэгтэй, техникчийн нүдний хараа хурц байх нь эл аргын гол түшиглэдэг хүчин зүйлс. Гадна үзлэгт (бүтээгдэхүүн, процесс, урьдчилан таамагласан үйлчилгээний нөхцөл, хүлээн зөвшөөрөгдөх шалгуурын тухай мэдлэг гэх мэт) дадлага сургалт шаардлагатай. Тоног төхөөрөмжийн хувьд мөн өөрийн гэсэн хэрэгцээтэй. Үл эвдэх сорилын бусад аргаар илрүүлсэн гэмтэл согогийг эцэстээ гадна үзлэгээр баталгаажуулдаг. ГҮТ-ийг шууд ба алсын зайн гэж ангилж болно. Үл эвдэх сорилын хамгийн түгээмэл нь болох СБС, ШНТ бол нүдэн баримжаагаар шалгасныг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй арга зам л юм. Шаардагдах тоног төхөөрөмж ч тун энгийн: шууд харах үзлэгт гэрэлтүүлгийн эх үүсвэр, төрөл бүрийн хэмжилтийн төхөөрөмж, хэрэгсэл түүнчлэн тохиромжтой бол томруулагч шил; алсын зайнаас харах буюу дотуур үзлэг хийхэд оптик линзийн систем зэрэг төхөөрөмж хэрэгтэй, эсвэл бороскоп буюу цооногийн дуран байхад зайдуу гадаргууг шалгаж болно. Илүү боловсронгуй оптик шилэн кабелийн тоног төхөөрөмж ашиглавал төхөөрөмжийг нэвтрэх маш жижиг нүх, суваг руу оруулах боломжтой. Эдгээр системийн дийлэнх нь үзлэг шалгалтын дүнг байнгын горимоор бүртгэж хадгалдаг. Гадна үзлэгт баримтжуулах арга гэдэг утгаар камер гарцаагүй хэрэгтэй.

1

2

mn

4

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ группийн эксперт техникч, мэргэжилтнүүд нарийвчилсан гадна үзлэгийн шийдлээр хангах, үзлэг шалгалтын процедур болон техникийн нөхцөл, тодорхойлолт боловсруулж бэлтгэх тал дээр олон жилийн туршлагатай. Дэлхий даяар хөрөнгө, тоног төхөөрөмжийн чанар, нөхцөл түүнчлэн ажлын талбарт ашиглах гагнуурын процессууд эсвэл гагнаасны талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж өгч болно. Хүрэхэд бэрхшээлтэй байршилд видео камер, эндоскоп, бороскоп, дрон технологи зэрэг шууд бус ГҮТ-ийн төхөөрөмжөөр гадна үзлэг хийх чадвар бидэнд бий.

 
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Аж үйлдвэрийн бүхий л салбарт, аливаа эд анги, бүрэлдэхүүн хэсгийн эдэлгээний хугацааны алхам бүрт гадна үзлэгийн тест хамааралтай. ГҮТ-ээр дараахь төрлийн согог, тасалдлыг хялбархан илрүүлж, үнэлгээ хийж болно. Тухайлбал:

  • Цууралт
  • Нүх
  • Зэврэлт, идэгдэл
  • Цэврүү буюу хөөлтшил
  • Цохилтоос үүдэлтэй эвдрэл гэмтэл.
Бусад согог, тасалдлын дийлэнх нь гадаргуу эвдэх эсвэл гадаргуун дээр хэв гажилт үүсгэх нөлөөлөлтэй байдаг.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Гадна үзлэгийн ач холбогдлоос дурдвал:

  • Зардал багатай
  • Зөөврийн буюу явуулын горимоор хийх боломж
  • Үзлэгийн дүн шууд гарна.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel