ОРШИЛ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн цогц төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх, эргэн хянах үүрэг хариуцлагыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохицуулагч хүлээдэг. Хөдөлмөрийн аюулгүй дадал хэвшүүлэхэд удирдлага болон ажилчдыг татан оролцуулах замаар ажлын байрны аюулгүй байдалд цаг ямагт онцгой анхаарал хандуулна гэсэн үг. Энэ хүрээнд:  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулан зохицуулна.  Төлөвлөгөөний биелэлтийг хянана.  Хууль тогтоомж, стандартын өөрчлөлтийн дагуу ХАБЭА-н стратегиуддаа хяналт тавьж, үнэлгээ хийх замаар байгууллагын ХАБЭА-н системийг хөгжүүлж, байнгын хэрэгжилтийг хангана.  Аюулын менежмент, ослын мөрөөр судалж шалгах, гар аргаар харьцах, галын аюулгүй байдал зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлаар сургалтын хөтөлбөр боловсруулна.

1

2

mn

3

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Эл үйлчилгээний маань зорилтот хэрэглэгчид гэвэл ажлын байранд осол эндэл гарахаас сэргийлэх хүсэлтэй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, барилга угсралт, үл хөдлөх эд хөрөнгийн бизнес эрхлэгчид, төслийн менежмент, архитектур, инженерчлэлийн компаниудыг дурдууштай.

Аюулгүй ажиллагааны менежментийг төслийн менежментэд нэгтгэхийн тулд төслийн менежментийн үүсгэл санаачилга, эхлүүлэлт, төлөвлөлт, гүйцэтгэл, хаалт гээд аль ч шатанд энэ үйлчилгээг үзүүлж болно.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ энэ салбартаа жишиг тогтоогч нь. Бид барилга угсралтын салбарт төслийн зураг төсөл болон хэрэгжилтийн шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг гардан хариуцаж, уялдуулан зохицуулах бүрэн шалгуур хангасан. Манай хамт үй олон удаа туршиж цагийн шалгуур давсан мэргэжлийн арга зүйтэй. Чанарын өндөр түвшинд найдвартай үйлчилгээ үзүүлж чаддагийн маань учир энэ.

Бид барилга угсралтын төсөл бүрт, үйлчлүүлэгч болгоны тусгай процедурт арга барилаа бүрэн нийцүүлэхээс гадна бизнесийн үйл ажиллагаануудыг уялдуулан зохицуулахад идэвхтэй оролцдог. Үүний зэрэгцээ дундын болон хувийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, машин механизм, туслах арга хэмжээг зөв сонгох талаар зөвлөгөө өгч, ажлын гүйцэтгэл зөв зохистой явагдаж буй эсэхийг шалгаж баталгаажуулдаг юм.

Бид захиалагч, үйлчлүүлэгчдэдээ шаардлагатай үед өдөр бүр, өдрийн 24 цагийн туршид ажлын талбарт байж чадна. Оролцогч компаниуд болон тэдгээрийн боловсон хүчний ажил мэргэжлийн холбогдолтой эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар боловсруулсан баримт бичгүүдийг шалгаж, тогтмол тайлан гаргаж, үйлдвэрлэлийн ослын хувь хэмжээний статистик хяналтад дүн шинжилгээ хийдэг. Бид мэргэжлийн эрх зүйн зөвлөх үйлчилгээний түшицтэйгээр золгүй тохиолдол, ослын мөрөөр судалж шалгадаг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохицуулалт ба техникийн дэмжлэг гэсэн үзэл баримтлалуудыг хослуулж иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг билээ.
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Аплас+ захиалагч, үйлчлүүлэгчдийнхээ тусгай хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээрээ олон чиглэлийн туслалцаа үзүүлэх чадвартай. Тухайлбал:

  • Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах
  • Осол гарах эрсдэл ба болзошгүй үр дагаврыг тултал багасгах
  • Холбогдох стандарт, шаардлагуудын биелэлтийг хангаж, торгуульд орох, шүүхэд дуудагдахаас зайлсхийх
  • Аюулгүй байдлыг дордуулалгүйгээр үйлдвэрлэлийг оновчилж, улмаар эх үүсвэр, нөөц хэмнэх.

Applus+ uses first-party and third-party cookies for analytical purposes and to show you personalized advertising based on a profile drawn up based on your browsing habits (eg. visited websites). Click HERE for more information. You can accept all cookies by pressing the "Accept" button or configure or reject their use by clicking here.

Cookie settings panel