Ажил мэргэжил

Аплас+ групп бол тест, шинжилгээ, үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлт, баталгаажилтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг билээ. Зургаан тивийн дал гаруй оронд салбартай манай байгууллага 22800 боловсон хүчинтэй.

Бид дэлхийн хэмжээнд жишиг тогтоогч байгууллагуудын нэг байхыг зорьж ажилладаг.

Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж хөгжсөөр ирснээ дуулгахад таатай байна. Боловсон хүчнийхээ урам зориг, шаргуу хөдөлмөр, мэргэшсэн туршлагын үр шимээр энэ бүхнийг гүйцэлдүүлж чадсаны сацуу өдөр бүр чадсаар яваагаа бахдалтайяа дурдсу. Манай ажилтан бүр компанийнхаа хөгжилд стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Аплас+ группийнхэн ур чадвар жагссан мэргэжилтнүүдийнхээ эгнээг тэлэхээр үргэлж эрэлхийлдгийн учир энэ буйза. Өөрөө өсч хөгжихийн зэрэгцээ байгууллагынхаа өсөлт хөгжилтөд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэл, урам зоригтой, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн төлөөх ‘болгоно бүтээнэ’ гэсэн эерэг хандлага, баг хамт олонч арга барил, чанарын дээд түвшнийг хангах хүсэл эрмэлзэл – энэ бүхэн танд бий бол манай хамт олонтой нэгдэх үвтэгш чанар байна гэсэн үг. Бид газрын тос, байгалийн хий, сансар судлал, автомашин, байгаль орчны зэрэг олон чухал салбарт өргөн нэр төрлийн нарийн мэргэжилтнүүдээс шилж авдаг. Сонгон шалгаруулалтад тэнцэх аваас олон үндэстний соёл хосолсон орчинд онцгой өвөрмөц томоохон төслүүд дээр ажиллах боломж завшааныг санал болгоно

ТА ТЭРГҮҮНИЙ КОМПАНИД АЖИЛЛАХАД БЭЛЭН ҮҮ?
Careers presentation en