Ёс зүй болон Нийцэл

Зарчим, үнэт зүйлсдээ хөтлөгдсөн менежментийн дадлаар үр бүтээмж, өрсөлдөх чадвараа ахиулж, улмаар ашигтай болоод тогтвортой өсөлтийг бататгана гэдэгтээ Апплас+ группийнхэн бүрэн итгэлтэй байдаг.

Корпорацийн нэр хүнд бол манай хамгийн үнэ цэнэтэй хөрөнгийн нэг, үйлчилгээ хөгжүүлэлт дэх гол бүрэлдэхүүн юм. Тийм ч учраас Ёс зүйн дүрмийн маань тулгын чулуу нь үл алагчлах шударга чанар, бие даасан, тууштай байдал билээ.

Баг хамт олон маань үнэт зүйлсээ сайшаан дэмжиж, эрхэмлэн хүндэтгэдэг тул байгууллагын эв нэгдэл, хамтач чанар улам бүр батжин бэхжиж, тогтвортой, үр ашигтай өсөлтийн стратегийн маань хэрэгжилтэд дорвитой түлхэц болно.

Шинэ дүрэм батлагдсантай холбогдуулан ажилтан бүр уншиж танилцаж, ухамсарлаж ойлгох, захирлууд Дүрмийн хэрэгжилтийн журам, дотоод бодлогуудаа сайтар мэдэж байх, Апплас+ хууль тогтоомжийн биелэлтийн үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх явдлыг бататгах үүднээс далайцтай хэрэгжилтийн хөтөлбөрөөр дэмжин ажиллаж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СУВАГ

Хэрэв та ёс зүйн дүрэм зөрчигдсөн талаарх мэдээлэх болон хэрхэн мэдэгдэх талаар зөвлөгөө авахыг хүсвэл бидний харилцаа холбооны суваг-руу хандан өөрийн хүсэлт болон мэдэгдлийг илгээгээрэй.