ХАБЭАБО

Аплас+ группийнхний үйл ажиллагаа болоод соёлын язгуур бүрдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, байгаль орчин болой.

Аплас+ группийнхэн үйлчилгээ үзүүлэхдээхамт олныхоо инновац, чанар, аюулгүй байдлын сацуу өсөн нэмэгдсээр буй зах зээл, эрх бүхий байгууллагууд болон эцсийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс үйлчлүүлэгчдийнхээхөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хөхиүлэн дэмждэг.

Аплас+ группийнхэн санал болгодог үйлчилгээгээ үзүүлэхээр үл зогсон, байгаль орчин болонүйлчлүүлэгчид, боловсон хүчин, нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцааныхаа тусын тулд удирдлагын тогтолцооныхоо чанар, аюулгүй ажиллагааг цаг ямагт сайжруулах эрмэлзэлтэй ажилладаг.

Нийт хамт олныхоо идэвхтэй дэмжлэгийн үрээр хэлтэс тасаг, бүс нутаг, улс үндэсний гээд менежментийн түвшин бүрт эл амлалт үүргээбиелүүлэх боломж бүрддэг билээ.

Орон нутгийн түвшний үй олон үүсгэл санаачилгаа хөхиүлэн дэмжсэн зөв дадал тогтоох замаар эдгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлдэг. Тийм ч учраас байгууллага даяар хариуцлагатай дадал, зан үйлийг дэмжин сурталчилдаг юм.

Эдгээр үйл ажиллагаанд удирдлага болгох зарчмуудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, байгаль орчныбодлого болон Байгаль орчны менежментийн бодлогодоо дэлгэрэнгүй тусгасан байгаа. Бодлогууд маань Олон улсын стандартчиллын байгууллагын ISO 9001, ISO 14001, Их Британийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэлгээний цувралын OHSAS 18001 тоот стандартуудад нийцэж буй.

АПЛАС+ -ИЙН ХАБЭАБО БОДЛОГЫГ ТАТАЖ АВАХ