Зам барилгын менежмент

Аплас+ группийн замын авиан оношилгоо, тооллого бүртгэлийн өгөгдөл мэдээлэл болон хөрөнгийн менежментийн зөвлөх үйлчилгээг танилцуулъя.
 
Аливаа хөрөнгөд урьдчилан сэргийлэх арчилгаа, үйлчилгээ хийгддэггүй бол эдэлгээнийх нь эгзэгтэй цэгт буюу тодорхой хугацаанд түүнийг шинээр барьж байгуулах шаардлага үүснэ. Бидний зүгээс зам өмчлөгч, операторуудад зайлсхийхэд нь тусалж чадах зардал чухам энэ юм.
 
Зам засвар, техник үйлчилгээний зардал урьдчилан сэргийлэх арчилгааныхаас 35 дахин өндөр байдаг.
 
Бид замд үнэлгээ хийх ажилбар болон авиан оношилгооны боловсронгуй систем бүхий бүтэцдээ түшиглэн засвар арчилгааг үр дүнтэй гүйцэтгэх хөрөнгийн менежментийн шийдэл гаргаж өгдөг. Замын жигд, тэгш байдал, хучилтын доголдол, гулсалтын эсэргүүцэл, хотойлт, бүтээцийн чадавхид мөн хэмжилт хийх боломжтой. Өндөр түвшний техник, технологийн арга барилынхаа хүрээнд газрын хэвлийн радиолокацийн тандалт (ГХРТ) болон лазер сканнерийн цэгэн үүлнээс бүрдэх замын гурван хэмжээст загварууд ашигладаг юм.