Алсын удирдлагат нисдэг төхөөрөмжөөр үзлэг хийх

Аплас+ группийн нисгэгчгүй төхөөрөмж (алсын удирдлагат нисдэг төхөөрөмж) буюу дроноор зураг авалт алсын үзлэг, агаарын зураглал болоод судалгааны арга зүйд хувьсал хийж буй. Тухайн зорилгод яв цав нийцсэн тохиргоотой дроны шийдлүүд маань үйлчлүүлэгчдийн тусгай шаардлагын дагуу хэмжээслэх боломжтой.

 

Гагцхүү аж үйлдвэрлэлийн зэрэглэлтэй шилдэг төхөөрөмж ашиглаж, өндөр чадвар, үлэмж туршлагатай нисгэгчид алсаас жолооддог тул илүү найдвартай, аюулгүй, үр бүтээмжтэй үзлэг хийх шийдлээр хангаж чаддаг юм.

 

Алсаас нэвтрэх бусад аргачлалтай харьцуулахад дрон үзлэг хоромхон хугацаанд өчүүхэн бага зардлаар нэн чухал мэдээлэл өгөхийн зэрэгцээ хүний хүчин зүйлийн эрсдэлийн олонхийг арилгах давхар ач холбогдолтой. Ихэнх хөрөнгө, байршлын дээрээс, хажуунаас, дороос бүр дотроос нь ч гэсэн дрон үзлэг хийж болдог нь үзлэг, хяналтын хувьд урьд хожид байгаагүй өргөн далайцтай хүрц, хүртээмж нээж өгч буй.