ОРШИЛ

Үйлдвэр, станцын ашиглалт, эдэлгээний хугацааны бүхий л мөчлөг, үе шатанд таамаглал дэвшүүлэх, менежмент хийх гэдэг сорилт бэрхшээл олонтой. Шинэ байгууламжийн зураг төсөл боловсруулах мэргэжилтнүүд барилга угсралтын ажил дууссаны дараа ямар горимын доголдол тохиолдож болзошгүйг таамаглах, хэрхэн менежмент хийх талаар дурдах хэрэгтэй болдог. Техникийн үйлчилгээ, арчилгаа болон үзлэг шалгалтын үйл ажиллагаанаас эдэлгээний хугацаа, ашиглалтын нийт зардалд үзүүлэх нөлөөлөл бол өөр асуудал. Харин хуучин үйлдвэр, станцын эдэлгээний хугацааг уртасгах хэрэгцээний тухайд хуучирч буй барилгын хийц бүтээцийн асуудлуудад идэвх санаачилгатай менежмент хийх шаардлагатай байдаг. Тиймээс Аплас+ үйлдвэр, станцын эдэлгээний хугацааны менежментийн чиглэлээр ажлын талбар дахь болон зөвлөх үйлчилгээний багц боловсруулсан билээ.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ группийн РТД гол үйлчлүүлэгчидтэйгээ хамтран хэд хэдэн үйлчилгээ боловсрууллаа. Эдгээр нь инженерийн зураг төслийн урьдчилсан загварын судалгаанаас эхсүүлээд ашиглалтаас гаргах хүртэлх эдэлгээний хугацааны бүхий л мөчлөгийн туршид үйлдвэр, станцын байгууламжид менежмент хийхэд туслалцаа үзүүлэх зорилготой.

Инженерийн зураг төслийн урьдчилсан загварын үе шатанд үйлдвэр, станцын төлөвлөгөөт хуваариудыг боловсруулж бичгэн хэлбэрээр гаргах, үзлэг шалгалт хийх давтамжийг тогтоох зэрэг ажиллагааг гүйцэтгэж  болно. Бид туршилт, тест, үзлэг шалгалтын үйл ажиллагааг харгалзан үзэж, зураг төсөл, барилга угсралтын аргуудын тухайд хувь нэмэр оруулж бас чадна. Аплас+ группийн РТД үйлдвэр, станцын барилга угсралтын шатанд түүнчлэн ашиглалтад оруулах үед зураг төсөл, хийгдсэн туршилт, тестүүдийн дүн, үзүүлэлтүүдэд үндэслэн хөтөлбөрийн мэдээлэл бэлтгэж, шинэчлээд явах боломжтой.  

Үйл ажиллагааны явц дахь үйлчилгээний нэр төрлөөс дурдвал:

  • Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудад нийцүүлэх үүднээс бичгэн удирдамжуудыг шинэчлэх
  • Бичгэн удирдамжуудад хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжүүлэлт, мэдээллийг тусгаж шинэчлэх
  • Үйлдвэр, станцын нөхцөл болон ашиглалтад үлдсэн хэмээн тооцоолсон хугацаанд үнэлгээ хийх
  • Ажлын талбайн нөхцөл болон металлургийн үнэлгээ хийх
  • Үйлдвэр, станцын байгууламжийн эдэлгээний хугацааг уртасгах талаархи судалгаануудад үнэлгээ хийх
  • Шугамын буюу бодит нөхцөлд хяналт тавих
  • Үйл ажиллагааны өгөгдөл ба түүнээс үйлдвэр, станцын эдэлгээний хугацааны төлөвт үзүүлэх нөлөөллийг хянан нягтлах.