АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ групп бол боловсон хүчний нөөц бүрдүүлэлт, уул уурхай-инженерчлэл, хөдөлмөр зуучлалын зөвлөх үйлчилгээгээрээ дэлхий дахинаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага. Бид хамт олондоо болон гэрээт гүйцэтгэгчид, захиалагч, үйлчлүүлэгчдэдээ хандах аюулгүй ажлын дадлаараа олон улсын хэмжээнд оновчтой жишиг тогтоож, үлгэр жишээ үзүүлж ажилладаг.

Дэлхий даяар уул уурхай-инженерчлэлийн салбарынхны түншлэх сонголт байх зорилго тээн үйлчилгээгээ улам хөгжүүлж боловсронгуй болгох эрмэлзэл дүүрэн ажилласаар. Австралази, Ойрхи Дорнод, Ази, Африк даяар томоохон төслүүдэд үзлэг шалгалтын кампанит ажиллагаа амжилттай хэрэгжүүлж зах зээлд хүчтэй байр суурь эзлээд байна. Үйлчилгээнийхээ чанараар түүнчлэн захиалагч, үйлчлүүлэгчидтэйгээ бат бөх харилцаа тогтоон бэхжүүлж ажилладгаараа алдар нэрээ дуурьсгасан манай хамт олон аливаа бизнесийн хэрэгцээ шаардлага цаг хугацааны явцад өөрчлөгдөх талтайг сайтар ойлгодог.

Аплас+ үзлэг шалгалт, туршилт, тест, аюулгүй ажиллагааны хяналт, хууль, журмаар шаардсаны дагуух тоног төхөөрөмжийн үзлэг болон төслийн чанарын баталгаажилтын мэргэжилтнүүдтэй тул барилга угсралтын ажлын чанар, аюулгүй ажиллагааны менежментийг удирдлагын нэгэн хүрээнд амжилттай нэгтгэх чадвар болоод боломжтой.

Аплас+ олон улс даяар хуурай газар болон усан орчин дахь үйлдвэр, бүтээцүүдэд хөрөнгийн менежмент хийх, эдэлгээний хугацааг нь уртасгах үйлчилгээнд зориулсан цогц системүүдээр хангадаг.

Бид уул уурхайн инженерчлэл, ашигт малтмалын салбарын бүхий л хэрэгцээнд тохируулан нийцүүлсэн шийдлүүд гаргаж өгдөг юм. Манай багцын бүрдэлд чанарын удирдлагын үйлчилгээ, туршилт, тест болон үзлэг шалгалт, чанарын баталгаажилт, чанарын хяналт, төслийн менежмент, сэргээгдэх эрчим хүч, салхин цахилгаан станц, АУНТ буюу дрон үзлэг, баталгаажилт-гэрчилгээжүүлэлт, инженерчлэлийн үйлчилгээ, үл эвдэх сорил, техникийн туслалцаа, хөрөнгийн бүрэн бүтэн байдлын менежмент, нийцэл, тохирлын гэрчилгээ, худалдагч, нийлүүлэгч талуудад хийх үзлэг шалгалт болон туузан дамжуургын тест ордог.

Эдгээрээс гадна боловсронгуй түвшний хэт авиан туршилт, цахилгаан соронзон матрицан (ЦСМ) туршилт, дижитал радиограф, СУС-аар нөөцлүүр савны ёроолыг сканнердах, Инкотест, шаталсан матрицан туршилт, гуурсан хоолойн үзлэг, цахилгаан соронзон акустик туршилт (цахилгаан соронзон дуу авиа хувиргагч), холын зайнаас хэт авиан долгион чиглүүлэлттэй үзлэг, алсын зайн гадна үзлэг (хяналтын камерын систем) зэргийг багтаасан цогц нэр төрлийн үл эвдэх сорилын мэргэжлийн үйлчилгээг Аплас+ санал болгодог билээ.     

Бид дотооддоо ажилчдын мэргэжлийн түвшний ажиллагааны талаархи хүлээлт зэрэг асуудлыг хамарсан даацтай бодлого, журам баримталж ажилладаг. Эдгээрийг захиалагч үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаан дахь мэргэжлийн ёс зүй, хээл хахууль, авлигын эсрэг бодлогын багц дүрмээр дамжуулан хэрэгжүүлдэг юм. Манай үйлчилгээг авснаар хүртэх бусад давуу талуудаас дурдвал:

§  Уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, барилга угсралтын үйл ажиллагааны чиглэлээр арвин туршлагатай, салбар салбарт мэргэшсэн ажилчид

§  Байгууллагуудтай тогтоосон стратегийн түншлэл ба түүнд түшиглэн олон улсад амжилттай өрсөлдөх үнэ цэнэтэй давуу тал

§  Олон улсын стандартчиллын байгууллагын дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын биелэлтийг хангах

§  Нийт үйлчилгээний чанарыг бататган хангах үүрэг хариуцлага бүхий нэг л ажилтантай харьцаж ажиллах

§  Гэрээт гүйцэтгэгчийн статустайгаар эсвэл захиалагч, үйлчлүүлэгчийн цалин хөлсний тооцоогоор боловсон хүчнээр хангах.