ОРШИЛ

Энэ үйлчилгээ маань сэргээгдэх эрчим хүчний төслийн үе шат бүрт туслалцаа үзүүлж, бүхий л элемент нь зөв суурилагдах явдлыг магадлан баталгаажуулах зорилготой. Ажиллаж буй үйлдвэр, станцад нь статусын үнэлгээ, техникийн үйлчилгээ, арчилгааны процессын аудит хийсний үндсэн дээр техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа, үнэлгээ, зураг төсөл, бүтээн байгуулалтаас эхсүүлээд шинэ ажлын талбайн барилга угсралт дуусах хүртэл нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, стандартуудын дагуу дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг юм.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа:

§  Цаг уурын хэмжилтийн цамхагийн суурилуулалт, хяналт

§  Салхины болон нарны эх үүсвэрийн үнэлгээ (Эрчим хүч үйлдвэрлэлийн судалгаа)

§  Геотехникийн судалгаа

§  Техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа, үнэлгээ

§  ХАБЭАБО-ы бодлого болон заавал биелүүлэх хууль тогтоомж, дүрэм, журмын талаархи удирдамж (SALEM)

§  Ерөнхий төлөвлөлт (урьдчилсан судалгаа: байгаль орчин, ерөнхий төлөвлөгөө, төв сүлжээний холболтын цэг, төслийн үндсэн зардал төсөвлөх ба төлөвлөх).

Төслийн зураг төсөл, хөгжүүлэлт, бүтээн байгуулалт:

§  Шаардагдах зөвшөөрлүүдийн судалгаа

§  Ерөнхий төлөвлөлт

§  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

§  Төв сүлжээний холболтын цэг

§  Цахилгаан эрчим хүчний чанар

§  Гэрээт дэмжлэг (Эрчим хүч үйлдвэрлэлийн судалгаа)

§  Тендерт санал ирүүлэх урилга болон ажлын удирдамжийн тодорхойлолт, хянан нягтлалт

§  Инженерчлэл, худалдан авалт, ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ, үйл ажиллагаа, техникийн үйлчилгээ, арчилгааны гэрээнд дэмжлэг үзүүлэх, тухайлбал, техникийн нөхцөл, тодорхойлолт болон тендерийн үнэлгээ

§  Цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ (ЦЭХХАГ), алдангийн талаархи зөвлөгөө

§  ХАБЭАБО-ы бодлого, заавал биелүүлэх хууль тогтоомж, дүрэм, журмын талаархи удирдамж (SALEM - Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ / Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө)

§  Төв сүлжээний холболтын судалгаа, үндсэн болон нарийвчилсан инженерчлэл, техникийн хянан магадлагаа, хараат бус зээлдүүлэгчийн инженерчлэл.

Барилга угсралтын ажил, ашиглалтад оруулах ажиллагаа:

§  Захиалагч талын инженерийн гэрээ (иж бүрэн менежментийн, ажлын талбайн менежментийн эсвэл инженер, техникийн ажиллах хүчнээр хангах түвшинд)

§  Чанарын баталгаа / чанарын хяналтын үйлчилгээ

§  Агуулах, ложистикийн дэмжлэг

§  Механик, цахилгааны болон иргэний барилгын ажлын хяналт

§  Ашиглалтад оруулах үеийн техникийн дэмжлэг

§  Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээ

§  Худалдагч, нийлүүлэгчдэд ажиглалт хийж, тандан судлах

§  Техникийн хянан магадлагаа.

Үйл ажиллагаа, техникийн үйлчилгээ, арчилгаа:

§  Үйл ажиллагаа

§  Өнгөрсөн хугацаан дахь үйл ажиллагааг хянан нягтлах (цахилгаан эрчим хүч, түгшүүрийн дохиолол, анхааруулга, ослын үед автоматаар салгасан гэх мэт)

§  Цахилгаан станцын гүйцэтгэлийн харьцаанд үнэлгээ хийх

§  Цахилгаан эрчим хүчний гүйцэтгэлийн шинжилгээ (EN 61400-12 тоот Европын стандартын дагуух эсвэл статистикийн судалгаа)

§  Салхин турбин болон далбаанд техникийн үйлчилгээ, арчилгааны иж бүрэн үзлэг хийх

§  Механик үзлэг (тосны шинжилгээ, тойм үзлэг, ган хийц, гагнаас, будаг, зэврэлт шалгах зэргээр хурдны хайрцагт видеоскопоор үзлэг хийх)

§  Техникийн үйлчилгээ хийвэл зохих хугацааг тогтоох (үүсгүүрийн диэлектрик тусгаарлалт даах чадварын тест (TGW), трансформатор / кабель / дэд станцууд болон реле хамгаалалтын систем, термографын үзлэгийг мөн хамруулан)

§  Техникийн хянан магадлагаа, техникийн үйлчилгээ, арчилгааны түр буюу нэг удаагийн үзлэг

§  Техникийн аудит ба техникийн магадлан шинжилгээ.

ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Энэ үйлчилгээгээрээ сэргээгдэх эрчим хүчний хөрөнгийн (салхин цахилгаан станц, фотоволтайк  систем, төвлөрсөн нарны цахилгаан станц гэх мэт) өмчлөгч эзэд, хөрөнгө оруулагчдад аль алинд нь дэмжлэг үзүүлж, хөрөнгийн барилга угсралт болон үйл ажиллагааны туршид эрх ашгийг нь хамгаалахыг зорьж ажилладаг. Сэргээгдэх эрчим хүчний төсөлд гар бие оролцож буй инженерчлэл, барилга угсралтын компаниудад ч мөн хамааралтай – чанарын хяналтад голлон төвлөрөх замаар эцсийн үр дүнг дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг.