АПЛАС ГРУПП
around the world
Close countries panel
around the world
around the world
around the world
around the world
Close divisions panel
Industrial and environmental inspection, vendor inspection, technical assistance, non-destructive testing (NDT) and technical staffing for all type of industries.
Multidisciplinary laboratories.Testing and engineering for product development. Conformity testing and product certification. SYSTEMS CERTIFICATION.
Statutory vehicle inspection services and emission & gas testing solutions worldwide.
Design, engineering, testing and homologation services for the automotive industry worldwide.
Сэв, гажлын ноцтой байдалд инженерийн үнэлгээ хийснээр барилга угсралт, үйл ажиллагааны бүхий л нөхцөлд ердийн материал дахь гэмтэл согогийн зөвшөөрөгдөхүйц дээд хэмжээг тодорхойлдог.
Бүтээгдэхүүний хийц болон ажлын өндөр чанарт үндэслэн гэмтэл согогийн хүлцэх дээд хэмжээг түүнчлэн цохилтын үед материалд шингэх Шарпийн энергийн хүлцэх доод түвшинг гагнуурын үйлдвэрлэлийн дүрэмд тусгайлан заадаг. Гэхдээ эдгээр стандартыг хангалаа гээд эрсдэл хүлцэх чадварын доод хэмжээг баталгаажуулахгүй юм.
Сэв, гажлын ноцтой байдалд хийх инженерийн үнэлгээ (СГНБХИҮ) бол цууралтын механикийн зарчмуудад суурилсан шинжилгээ бөгөөд тусгайлан заасан ачааллын нөхцөлд аль нэгэн (шинж чанарыг нь мэдэх) материал гэмтэл согогийн тодорхой онцлог чанартай үедээ цууралт, цуцалт, гулсалт, хуванцрын нуралтыг тэсвэрлэж чадах эсэхийг тодорхойлох зорилготой.
Аплас+ группийн СГНБХИҮ-г дараахь зориулалтаар ашиглаж болно. Үүнд:
§ Байгууламжийн зураг төслийн үе шатанд гагнуурын процедур ба/эсхүл үзлэг шалгалтын арга техник сонгоход туслалцаа үзүүлэх
§ Тухайн үйлдвэрлэлийн дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдөхүйц бус түвшинд илэрсэн сэв доголдлын ноцтой байдалд үнэлгээ хийх
§ Үйлдвэрлэлийн дүрэмд заасан бат бэх чанарын шаардлагуудыг хангаагүй доголдлыг илрүүлэх
§ Үйлчилгээний явцад илрүүлсэн гэмтэл согогт үнэлгээ хийж, хэрхэх талаар шийдвэр гаргах (аюулгүй хэвээр орхих, эд ангийн үнэлгээг бууруулах /засвар хийх шаардлагатай).
СГНБХИҮ-нд олон салбар чиглэлээр мэргэшсэн баг бүрэлдэхүүн шаардагдахаас гадна тухайн гэмтэл согогийн орчимд нөлөөлж буй цохилт, хүчдэл; гэмтэл согогийн хэмжээ, байрлал, зүг чиг; гэмтэл согогийн орчим дахь бат бэх чанар ба суналтын хүч гэсэн гурван багц үзүүлэлтээс хамааралтай байдаг. Аплас+ эдгээр гурван чиглэлээр бүрэн мэргэшсэн чадавхитай.
СГНБХИҮ хэрэглэгдсэн тохиолдлуудаас жишээ дурдвал:
§ Цуцалтад мэдрэг бүтээц болох динамик босоо хоолойн систем
§ Цуцалтад мэдрэг бүтээц болох гинжин холболттой ган хийцийн босоо хоолой
§ Өндөр бүтээмжтэй гагнуурын процесс, гагнуурын чанар шалгах автоматжуулсан хэт авиан тест (АХАТ) ашиглагддаг, цаг хугацаанаас нэн хамааралтай, хуурай газрын болон усан орчин дахь шугам хоолой-барилга угсралтын төслүүд.