АПЛАС ГРУПП
around the world
Close countries panel
around the world
around the world
around the world
around the world
Close divisions panel
Industrial and environmental inspection, vendor inspection, technical assistance, non-destructive testing (NDT) and technical staffing for all type of industries.
Multidisciplinary laboratories.Testing and engineering for product development. Conformity testing and product certification. SYSTEMS CERTIFICATION.
Statutory vehicle inspection services and emission & gas testing solutions worldwide.
Design, engineering, testing and homologation services for the automotive industry worldwide.
Соронзон бөөмийн сорил бол бэлэн эдлэл, төмөр бэлдэц, халуунаар цувисан туйван, цутгамал, давтмал эд анги зэрэг соронзжилт ихтэй материал турших харьцангуй энгийн арга юм. Энэ сорилоор шалгах хэсгийг соронзжуулж, үзлэгийн орчин буюу бөөм хэрэглэх бөгөөд тухайн хэсэг дэх тасалдал, согогоор үүссэн соронзон сарнилтын талбай руу бөөмүүд татагдах үед бий болсон хэлбэр, хэв маягийг тайлбарлах шаардлагатай. Харагддаг эсвэл люминесцент орчин ашигладаг. Бөөмүүд нойтон (шингэнд умбасан) эсвэл хуурай нунтаг хэлбэртэй байж болно. Харагддаг нойтон бөөм хар өнгөтэй байх нь түгээмэл. Цагаан будаг харшуулан хэрэглэж харагдцыг сайжруулж болно. Харагддаг хуурай бөөм улаан, хар, шар, саарал өнгөтэй байх боломжтой. Харших өнгийн будаг хамт хэрэглэж харагдцыг дээрдүүлж болно. Харагддаг аргатай харьцуулахад люминесцент соронзон бөөмийн сорил илүү мэдрэг. Үүнийг зөвхөн нойтон арга маягаар ашиглах боломжтой. Харшуулах будаг ер нь хэрэглэдэггүй. Заагчуудыг харж тайлбарлахын тулд A хэт ягаан туяаны чийдэн, харанхуй орчин хэрэгтэй. Соронзон толгойн (шууд бус), электрод/төгсгөвчийн (шууд) болон вандан тавиурын – шууд холболт (шууд), ороомгийн (шууд бус) арга зэрэг соронзон талбай үүсгэх төрөл бүрийн арга бий. Соронзон бөөмийн сорилд ер нь соронзон талбай болон люминесцент орчин үүсгэхэд зайлшгүй шаардагдах A хэт ягаан туяаны чийдэнг асаахын тулд тогонд залгах хэрэгтэй байдаг.
Аплас+ соронзон бөөмийн төхөөрөмж, хангамжийн зүйлсээ гагцхүү бүтээгдэхүүндээ дүрмийн шаардлагыг баттай хангадаг нэр хүндтэй үйлдвэрлэгчдээс авч хэрэглэдэг. Манай техникчид Америкийн үл эвдэх сорилын нийгэмлэгийн ASNT-SNT-TC-1A тоот практик зөвлөмжид нийцсэн удирдамжийн дагуу дадлагажиж мэргэжсэн. Аплас+ сорилт бэрхшээл тулгарах бүрт даван туулж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн техникч, мэргэжилтнүүдтэй.
Соронзон бөөмийн сорилыг анхлан гулдмай хэлбэржүүлэхээс эхсүүлээд давтмал, гагнамал эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл түүнчлэн тухайн зүйлийг үйлчилгээнд оруулсны дараа гэхчлэн бүтээгдэхүүний эдэлгээний хугацааны аль ч үед ашиглаж болно.
Соронзон бөөмийн үзлэг хийгддэг аж үйлдвэрийн салбарууд:
Ийм согог, тасалдал гадаргуу дээр эсвэл гадаргууд ойрхон тохиолдох тул илрүүлэх боломжтой.
Орчин үеийн аж үйлдвэрийн салбар улам нарийсч, илүү найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ өсөж буй өнөө цагт үйлдвэрлэл, туршилтад найдвартай байдлыг дээд хэмжээгээр бататгахуйц процедур ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна.