АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ группийн эрчим хүч, аж үйлдвэрийн хэлтсийнхэн шингэрүүлсэн байгалийн хийн савны үзлэгээр дэлхийд тэргүүлдэг. Манай шилмэл бүтээл болох энэ төрлийн савны шаталсан матрицан Танкскан, хамгийн орчин үеийн, бодит цагийн дижитал Рэйскан буюу рентген-сканнерийн систем зэрэг боловсронгуй технологи, програм хангамжуудынхаа ачаар үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах тал дээр бид салбартаа тэргүүлэгч шийдэл нь байж чаддаг билээ.

Бид үйлчлүүлэгчдийнхээ нөөцлүүр савны барилга угсралтын төслүүд дээр бүр анхнаасаа нягт хамтран ажиллаж, системүүд болон мэргэжилтнүүд маань нэгдмэл арга замаар дэмжлэг үзүүлдэг. Аплас+ олон улсын хэмжээнд үзлэг шалгалтын хамгийн үр бүтээмжтэй хэрэгслүүдтэй болохоор нөөцлүүр савны төсөлд зарцуулагдах нийт хугацааг бууруулахад тусалж чаддаг юм.

Аплас+ зах зээл дэх бусад системийнхээс богино хугацаанд үзлэг хийх чадвартай. Манай тоног төхөөрөмж хурдтай, найдвартай, даацтай, давтан хэрэглэх боломжтойгоос гадна хэрэглэгчдэд ээлтэй. Үзлэг шалгалтын хоёр төрлийн систем маань Америкийн газрын тосны институтийн API 620, API 650 тоот дүрмүүдэд нийцсэн бөгөөд үзлэгийн дүнг бараг бодит цагаар буюу тэр дор нь тайлбарлаж өгдөг. Энэ бол бидэнтэй өрсөлдөгч аль ч байгууллагад байхгүй давуу тал.

Үйлчлүүлэгчдэдээ зориулан тусгай курс сургалтууд зохион байгуулж, үзлэг шалгалтын дүнг ойлгох чадварыг нь эрс нэмэгдүүлэх боломж бас бидэнд бий.

Лабораториудын томоохон сүлжээ, олон улсын төслийн үйлчилгээний төвлөрсөн багтай болохоор дэлхийн хаана ч байрлах үйлчлүүлэгчдэдээ үр дүнтэй, шуурхай дэмжлэг үзүүлж чаддаг.

Манай хамт олон шингэрүүлсэн байгалийн хий, нөөцлүүр савны үзлэг шалгалтаар олон жилийн туршлагатай тул үйлчлүүлэгчид маань чанартай үйлчилгээ авна гэдэгтээ итгэл төгс байх боломжтой.

 
ЗОРИЛТОТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

Шингэрүүлсэн байгалийн хий, этан, пропан, бутаны криоген сав эсвэл бүр конденсатын савных ч бай алин боловч дараагийн төсөлдөө шаардагдах үзлэг шалгалтын талаар харгалзан үзэж байгаа аливаа компанид эдгээр үйлчилгээ хамааралтай.

 
ГОЛЛОХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДАВУУ ТАЛУУД

Шингэрүүлсэн байгалийн хийн савны барилга угсралтын салбарт барагтай байдаггүй давуу талуудыг бид өөрсдийн системээр санал болгодог. Рэйскан DRT Танкскан, шингэрүүлсэн байгалийн хийн сав сканнердах шаталсан матрицан системүүд маань зах зээл дэх бусад компанийнхтай харьцуулахад хамгийн найдвартай үр дүнд хүрэхүйцээр үл барам үр дүнг боломжит хамгийн аюулгүй арга замаар хүргэхүйцээр инженерчлэгдсэн. Хоёр систем аль аль нь үзлэг шалгалт хийлгэхийн тулд ажил зогсоох ямар ч хэрэгцээгүйгээр өдрийн 24 цагаар нөөцлүүр саваа бүрэн ашиглах боломжийг барилга угсралтынханд бүрдүүлж өгдөг.

Тиймээс үйлчлүүлэгчид маань барилга угсралтын ажлаа хийх зуур бид үзлэг шалгалт хийж байх жишээтэй. Энэ нь гарч болзошгүй гагнуурын асуудлыг эртхэн илрүүлэх томоохон ач холбогдолтойн зэрэгцээ цаг хэмнэдэг тул мэдээж зардалд хэмнэлттэй. Үүнээс гадна бид олон улсын төслийн үйлчилгээний багаараа уламжлан үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагын хэрээр ямар ч эд анги, бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэх, техникийн үйлчилгээ, арчилгаа, засвар хийх, шинээр захиалах, зураг төсөл, загвар, зохион байгуулалтыг нь шинэчлэх чадвартай тул сул зогсолтоос зайлсхийлгэж улмаар төсөлд үнэ цэнэ нэмдэг билээ.