Төрийн болон улсын байгууллагууд

Аплас+ засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудад төрийн үйлчилгээний процессын зэрэглэл ахиулах, шинэчлэх, ил тод байдлыг дээшлүүлэх, гүйцэтгэл, үр бүтээмж сайжруулах, хяналт, үнэлгээний үр дүнг, тэр дундаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг ахиулах, төрийн бодлого, хөтөлбөр, төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хэрэгжилтийн мөрөөр эргэн хянах зэрэг чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлдэг.

Аплас+ группийн үйлчилгээний багцын бүрдэл (байгаль орчин, хаягдлын менежмент, тээврийн дэд бүтэц, гидравликийн дэд бүтэц, төрийн үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламж зэргийг хамарсан) тун өргөн хүрээтэй. Мэргэшсэн түвшинд чадваржиж, туршлагажсан олон талбарынхаа алинд ч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад яв цав нийцсэн шийдэл гаргаж өгч чаддаг маань бидний бахархал.